
1998 онд төрж, өдгөө 18-хан нас хүрч байгаа ч аль хэдийнэ дэлхийн тавцанд од болон гялалзаж, өөрийн бүжиглэх, хөтлөх, загвар үзүүлэх авьяасыг олонд таниулж чадсан залуу бүжигчин Дитто өөрийн амжилтыг олонтойгоо хуваалцахыг хүссэн бололтой.
Тэрээр өөрийн YOUTUBE сувгаар дамжуулж бүжгийн хорхойтнуудад зориулж өөрийн хамгийн хэцүү хөдөлгөөнүүдийг зааж эхэлжээ. АНУ-ын Атланта мужид өсөж торнисон тэрээр анх “World of Dance” бүжгийн тэмцээнд 2014 онд орж байсан бөгөөд, өнөөдрийн алдарт хүрээгүй байхдаа мэргэжлийн гимнастикч, хөгжөөн дэмжигч багийн гишүүн байсан.
Тэрээр өнөөг хүртэл төрөлх сургууль, төрөлх сууриндаа хөдөлмөрч, тууштай онцын эзэн гэсэн нэрээрээ дуурсагддаг байна. Түүний анхны бүжгийн бичлэг интернэт хэрэглэгчдийг гайхашруулж 40 сая гаруй хүнд таалагдсан гэсэн үзүүлэлт гарсан нь түүнийг өөрийг нь ч гэсэн гайхашруулж, шоконд оруулсан гэнэ. Түүний жинхэнэ нэрийг Кортни Никол Кэлли гэдэг.
Жил бүр олон улсын гудамжны бүжигчдийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “World Of Dance” тэмцээний ялагч, Барби хүүхэлдэй нэрээрээ олон нийтэд танигдсан бүжигчин Дитто өөрийн хөдөлгөөнүүдийг хүмүүстэй хуваалцахаар шийджээ. Тэрээр өөрийн YOUTUBE сувгаар дамжуулж бүжгийн хичээл зааж эхэлсэн байна.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу