
У.Хүрэлсүх “Монгол ялна” хэмээх уриатай Х.Баттулгын сонгуулийн пиард нийцүүлэн улсын баяр наадмаар “... зөвхөн монгол адуу уралдана...” гэж ярьж байсан ч үнэндээ эрх мэдэлд хүрэх түүний шунал хазаарлагдсангүй хэмээх дүгнэлтээ бичсэн иргэд цахим орчинд маргасаар...
Түймэртэй зэрэгцэн олны анхаарлыг татах арга хэрэглэж байгаа У.Хүрэлсүхийг УИХ-ын дарга эсвэл ерөнхий сайд болох хүсэлтэй гэгдэх. Зарим нь дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ажлаа эхэлсэн ч гэх.
Гэтэл түүнд УИХ-ын гишүүн, нутгийн дүү Д.Гантулга өөрийн үйлдсэн байж болзошгүй хүчингийн тухай төрийн ордонд мэдээлэл хийхдээ 2001 онд хүчингийн хэрэгт холбогдож байсан нутаг нэгтэн У.Хүрэлсүхийн муу намтрийг сөхөөд амжив.
У.Хүрэлсүхийн ерөнхий сайд болох хүсэлд чөдөр болох тун тааруухан түүхийг сөхөх болсон. Тэрээр Нэр цэвэр биш юм.
2008 онд “Хадгаламж” банкнаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байсан. Мөн 11 сая төгрөгийн үнэтэй фургон авто машиныг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Гэвч түүнд төлөвлөөд байсан 2.1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ял болгож байсан удаатай.
Хэрэв У.Хүрэлсүх ерөнхий сайд болохоор шулуудвал энэ сошиал эрчимтэй хийгдэж байгаа цаг үед лав биш.
У.Хүрэлсүх М.Энхболд хоёр нийлбэл тэдний хүсэл биелэх магадлалтай
Харин М.Энхболдын хувьд түүний сул талууд бүгд олон нийтэд дэлгэгдэж, шавхагдаж дууссан. Хятад гаралтайг нь дэлгэсэн тухайд тэрээр үнэн зөв няцаалтаа хийж чадвал У.Хүрэлсүхэд ялагдах үндэслэл байхгүй юм. 60 тэрбум төгрөгний бичлэгийн тухайд М.Энхболд тус бичлэгт бараг л яриагүй шахуу. Гол төлөв Н.Сандуй ярьсан байдгийг М.Энхболд зөвхөн сонссон байдаг. Уг бичлэг нь авлигалын эсрэг хуульд заагдсан зүйл заалтуудыг зөрчсөн байж болзошгүй талаар хуульчид дүгнэдэг. 60 тэрбумын бичлэг хийгдэх үед .....
М.Энхболд ямар нэгэн улс төрийн эрх мэдэлгүй байсан үе юм. Тэгэхээр уг хэргийн хариуцагч нь Н.Сандуй болж таарна. Авлигалын эсрэг гэмт хэрэг гэж үзэх гэхээр уг бичлэг нь өөрөө материаллаг бүрэлдэхүүн байхгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учир ямар нэгэн зүйл анги тулгах эрхзүйн орчин бүрэлдэхгүй юм.
60 тэрбумын уг бичлэг нь жил гаруйн өмнө яригдсан асуудал учраас өршөөлийн хуулийн хэрэгжилтэд хамаарна. Тэгэхээр уг асуудал нь мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлэх боломжгүй хэрэг юм. Энгийнээр ойлговол уг бичлэг нь “иргэн Дорж иргэн Батыг зодно “ гэж ярьж байгаа ч зодоогүй буюу уг яриа биелэгдэж гэмт хэрэг үйлдэгдээгүй асуудал аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын бичлэгийн уг асуудлыг шалгуулахаар оролдож эхэлвэл түүний 250 сая ам.долларын асуудлыг ч мөн давхар шалгуулахыг шаардах хэрэгтэйг У.Хүрэлсүх М.Энхболд нар мартахгүй биз. Учир нь Үндсэн хуулийн 14.1-д “... хууль иргэн бүрт тэгш үйлчилнэ..” гэж заасан байдаг.
Х.Баттулгад өөрийгөө аврах ганцхан боломж байгаа. Тэр нь институци байгуулах юм. Үүнийг харин нууц үлдээх нь зөв юм.
Б.Ананда




Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
2017-08-04 05:30:26
Medrel gatsaa
nutag 2017-08-03 13:05:50
МУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд, дархан эрхэнд халдан гүтгэн доромжлох явдал зохион байгуулалтай явагдаж байна. Энэ үйлдэл нь нээлттэй, ардчилсан нийгэмд хэвшил болсон олон ургалч үзэл, шүүмжлэл, хэлэлцүүлэг огт биш, нийт ард түмнээс сонгогдсон тусгаар улсын төрийн тэргүүний нэр хүндэд маш бүдүүлгээр халдаад зогсохгүй Монгол төр, Монгол улсын нэр хүндийг илтээр доромжилж буй гэмт хэргийн хурц шинжтэй болж байна. Үүнийг яаралтай таслан зогсоох талаар ЕТГ, хууль хяналтын байгууллагууд яагаад юу ч хийхгүй байна вэ???
2017-08-03 12:15:38
Naad hvn chin medrel myytai baihaa
2017-08-03 04:54:27
eniig eruul hun l lav bicheegui ee
Иргэн 2017-08-02 21:10:18
Одоо битгий худлаа хагарал үүсгээд бай наад хүн чинь ажилаа хийг.
Мм 2017-08-02 16:41:56
шар хад