МЭДЭЭУЛС ТӨР

Танилц: Шинэ Засгийн Газрын сайдууд

Хуваалцах:
Танилц: Шинэ Засгийн Газрын сайдууд

-Шинэ Засгийн Газрын гишүүд давхар дээлтэй байхаар болов-

Шинэ Засгийн газрыг 2018 оны төсөв өргөн барих, өвөлжилт, цалин тэтгэвэр нэмэх, ОУВС-тай тохиролцох, бондын өрөө хэрхэн төлөх гээд маш олон чухал асуудал хүлээж байгаа учраас танхимаа хурдан л бүрдүүлэх хэрэгтэй.  Тэгвэл МАН-ын хоёр бүлэг өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, Засгийн газрын сайд нарынхаа томилгоог тодорхой болгожээ.  Хэдийгээр 65-ын бүлэг хоёр хуваагдсан ч Засгийн газраа 65 гишүүн дотроосоо томилно. Ингэхдээ Засгийн газрыг огцруулах санал гаргасан тал есөн сайд, огцруулахгүй гэсэн тал нь зургаан сайд авахаар тохиролцсон байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын тэргүүлсэн танхимд ажиллах сайд нарын нэр үндсэндээ тодорчихлоо.

-Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчид-

Мэргэжлийн Засгийн газрыг унагахад гарын үсэг зураагүй талаас:
  1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
  3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
  5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
  6. Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат
Мэргэжлийн Засгийн газрыг унагахад гарын үсэг зурсан талаас:
  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  2. Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар
  3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд
  7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Туг.мн


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

2017-10-17 03:30:56

ajil hiihed taalagdah taalagdahgui ymr hamaa bainaa

2017-10-12 09:32:05

Эрүүл мэндийн сайд арай ч ийм мэргэжлийн бус хүн тавьж болохгүй. Ард түмнийг доромжилж болохгүй

Зочинзочин 2017-10-10 22:53:53

Хүнс хөдөө аж ахуйн сайдаар одоо ажиллаж байгаа сайдаа үлдээх хэрэгтэй.Хийсэн ажил нь их сайн ажилсаг зүтгэлтэй хүн байна лээ.Бидний монголчуудад нохойны хөшөө барьсан авилгач хүн хэрэггүй ээ

2017-10-10 21:04:37

Арай дэндүү юмаа.... Эрүүл мэндийн салбарыг үнэнхүү доромжилж дорд үзэж байнаа... Хүрэлсүх сайдаас их зүйлийг хүсч, хүлээж байлаа.... Таны эрүүл мэндийн сайдаар Сарангэрэл гэдэг мэргэжлийн бус хүнийг томилохгүй байх гэж найдаж байгаа шүү. Та бусадтай адил биш байх гэдэгт итгэдэг шүү

2017-10-10 11:57:47

Zasaglaliin asuudalaar Undsen huuli zurchsun ged Tsets deer unah vii de

зочин 2017-10-10 11:49:38

Раднаасэд таалагдахгүй байна

Зочин
Сэтгэгдэл бичих