МЭДЭЭМОНГОЛДООСПОРТ

Өглөөний хүн болох таван шалтгаан

Хуваалцах:
Өглөөний хүн болох таван шалтгаан
Эртэч хүнийг бурхан үргэлж шагнадаг гэсэн мэргэн үг байдаг. Гэвч энэ танд хэцүү санагдаж байна уу. Өглөө сэрэх, орноосоо босох,  цаг агаар зэрэг  танд  төвөгтэй санагддаг байж магад. Магадгүй амьдралын хэв маягтаа хэдхэн өөрчлөлт хийснээр та өглөөний хүн болох боломж нээгдэх болно. Зорилгодоо хүрэхийн тулд өглөө эрт босох хэрэгтэй гэдгийг танд дараах таван шалтгаан харуулах болно. Орой эрт унтаж, өглөө эрт сэрэх Өглөөний хүн болох таван шалтгаан Хүн дунджаар 6-8 цаг унтахад бие организм өдөртөө зарцуулах энергийг хангалттай авдаг байна. Хэт их унтах зуршил нь нойр дутуу явахаас ч аюултай бөгөөд хоногт 9 цагаас дээш унтах нь эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Мөн хэт их унтдаг хүмүүс сэтгэл гутралд амархан  автаж, таргалалтанд өртөмтгий байдаг ба зүрх судасны өвчин тусах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг. Маргарет Тэтчер хоногт 4-6 цаг унтдаг байсан бөгөөд түүнээс их унтсаны хэрэг юунд байдаг байна хэмээн хэлсэн  байдаг. Амьдралын зөв хэвшил Өглөөний хүн болох таван шалтгаан Өглөөний хүн болохын тулд илүү хувийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Эрт орондоо орж, өглөө эрт босохын тулд өөртөө зориулан тодорхой журмыг бий болгох хэрэгтэй. Орой унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэн, зурагтаа унтрааж, унтлагын хувцсаа өмс. Үүнийг та унтах цаг болсны дохио болгож хэвших ба оройны 10 цаг гэхэд унтаж чаддаг болоход нөлөөлнө. Магадгүй амьдралын хэв маягтаа хэдхэн өөрчлөлт хийснээр та өглөөний хүн болох боломж нээгдэх болно. Шинэ зуршилтай болох Өглөөний хүн болох таван шалтгаан Өглөө эрт босдог болоход хүргэх өөрийн хэвшлийг олох хэрэгтэй. Мянганы туршид бидний хэрэглэж заншсан зүйл бол кофе гэдэгтэй та санал нийлэх биз. Гэхдээ бэлэн кофе шууд хэрэглэх хэрэггүй. Харин кофены какао худалдаж аваад өөрөө бэлдэх гээд үз. Кофе бэлдэх сонирхолтой санаа таныг өглөө сэрэхэд туслах болно. Эрч хүчээ нэмэгдүүлэх Өглөөний хүн болох таван шалтгаан “Huffington Post”-д нийтлэснээр орой бүр хоёр цаг гаруй нүүрнээсээ 3 инч буюу 7.62 см зайнд твиттер шагайх таны эрүүл мэндэд муу аж. HuffPo өгүүлэлд утасны цэнхэр туяа хүний биеийн мелотины түвшинд нөлөөлөн, гүн нойрсох үйл ажиллагааг алдагдуулдаг. Тиймээс утсаа бага ширт. Бүтээмжээ дээшлүүлэх Өглөөний хүн болох таван шалтгаан Fast Company их, бага унтах нь хүмүүсийг өндөр бүтээмжтэй болгодоггүй Харин зөв нойроо авах нь сэрүүлэгэнд найдахад хүргэхгүй, мөн ажилдаа илүү амжилт гаргах, өдөр тутмын зуршилдаа илүү нийцтэй байхад нөлөөлж чаддаг байна. Энэ таны ажилдаа амжилт гаргахад чинь дутагдаад байсан зүйл ч байж магад. М.Хишигдэлгэр

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих