МЭДЭЭ

Гишүүдийн тараасан гурил Үндэсний бахархалыг шороотой хутгалаа

Хуваалцах:
Гишүүдийн тараасан гурил Үндэсний бахархалыг шороотой хутгалаа
УИХ-ын намрын чуулган 2-р сарын 10-нд завсарлаж гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж эхэлсэн. Тэдний хамгийн түрүүнд  хийж эхэлсэн ажил бол удахгүй тохиох гэж буй Цагаан сарын баяртай холбогдуулан тойргийнхоо ахмад настан нийт гишүүдэд бэлэг тараах явдал байлаа. Энэ жил бэлэг тарааж буй гишүүдийн нэлээд нь өмнөх жилүүдийн адил өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулан шуудай гурил ихээр тараасан юм. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн 70-аас дээш насны 1588 ахмад буурлуудад 25 кг шуудай гурилыг ачааны машинаар аваачиж тараасан бол, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн үйлчилгээ явуулдаг Иргэний танхимд шуудай гурилнуудаа овоолж байгаад тарааж орхисон. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ч мөн адил сараалжин хашаан дотор овоолж байгаад шуудай гурил тараалаа. Ядарсан ард түмнээ шуудай гурил, халуун савны хэмжээнд үнэлж элдвийн гарын бэлэг тарааж УИХ-ын гишүүд үүрэгт ажлаа тайлагнаж яваа нь Монгол улсад Ардчилсан, хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулагдсан хорь гаруй жилийн хугацаанд туурга тусгаар улсыг ямар хэмжээнд хөгжүүлсэний бодит жишээ юм. Өнөө үед хэн нэгний гар харж амьдрах, гараа харуулж амьдрах аль аль нь гутамшиг болсон. Өөрийн гэсэн бахархалтай  ард түмэн өсч дэвждэг. Тэгвэл бидний бахархал гишүүдээс шуудай гурил, цаг тооны бичиг, жижиг халуун сав авч хоосон амлалтанд нь итгэж суух юм гэж үү! Гишүүдийн тараасан гурил Үндэсний бахархалыг шороотой хутгалаа Гишүүдийн тараасан гурил Үндэсний бахархалыг шороотой хутгалаа Гишүүдийн тараасан гурил Үндэсний бахархалыг шороотой хутгалаа    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих