
Д.Гантулгад дээрх асуудалтай холбоотойгоор Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дараа нь Ч.Наранзаяагийн өргөдлийн дагуу хэргийг хаасан юм. Удалгүй энэ хэрэг дахин сөхөгдөж хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс УЕП-ын газар шалгахаар болсон байдаг. Гэвч өнөөг хүртэл Д.Гантулгыг буруутай гэдгийг эцэслэн шийдээгүй байна.
Хоёрдахь нь Д.Гантулга гишүүн сэтгүүлчдэд хэлэхдээ “Би зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт байсан. Маргааш өглөө нь би шууд гараад явсан” гэж ярьсан. Иргэн Ц гэгч нь Б.Цэрмаа. Тэрээр МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын охин юм. Тэрбээр өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа
“Өнөөдөр бид нар залуу хүмүүс ш дээ. Залуу хүмүүс хоорондоо уулзаад л инээж хөхрөөд байж байсан. Дэлхийн ертөнц дээр байдаг л асуудал. Найзууд хоорондоо уулзана, ажил хэрэг ярина. Ингээд бүгдээрээ манайд очсон. Уулзалтад Саранзаяа, Наранзаяа байсан. Бид гурав байр түрээслэж амьдардаг. Би Саранзаяаг бүтэн арван жил буруу хазайчих вий гэж бүх зүйлд нь хамт байсан. Үнэн. Миний найз. Саранзаяа уулзаагүй гэж яриад байгаа. Хамт уулзаж байсан өөр төрлийн сэтгүүлч ч байгаа. Наранзаяа бол ерөнхийдөө чимээгүй л байж байдаг. Олон таван үггүй. Гэхдээ нэг асуудал ярьсан. Эгч ээ болчихооч гэж Саранзаяад хэлсэн. Энэ асуудлыг ярихгүй, дуугүй л байя гэж. Саранзаяа гэдэг хүнд одоогийн нөхцөлд ижий аав, нутаг орон нь хэрэггүй юм байна. Найз нөхөд нь хэрэггүй юм байна. Бүр төрсөн дүү нь ч хэрэггүй юм байна. Би ингэж ойлгож байна. Учир нь энэ хүн өөрт байсан бүхнээрээ саяын сонгуульд дэнчин тавьж орж байна ш дээ. АН-аас 150 сая төгрөг авсан гэсэн баримт нь байна. Надад гэрч нь байна. Миний ижий аав, дүү нар минь үнэхээр уучлаарай. Би ч гэсэн хайртай хүмүүстэй. Саранзаяа уучлаарай. Би чиний үнэн мөнийг гаргаж тавихаас өөр аргагүй боллоо. Чиний энэ бүх худлай үгэнд чинь, худлай зүйлсэд чинь олон залуучууд үрэгдэх гээд байна. Эхнээсээ үрэгдээд байна. Би мессэжээр зөндөө хэлсэн. Миний найз одоо боль гэсэн. Намайг ерөөсөө ойлгоогүй” гэлээ.
Өөр нэг анхаарал татаж байгаа зүйл нь гайхал мөнгө. Ардчилсан нам Ч.Саранзаяад 150 сая төгрөг өгсөн баримт нь байна гэж Б.Цэрмаа хэллээ. Яасан гэж Ардчилсан нам Ч.Саранзаяад 150 сая төгрөг өгсөн байх вэ? Ардчилсан нам энэ хэрэгт ямар ч буруугүй мөртлөө 150 сая төгрөг өгч байгаа нь маш том хардлагыг төрүүлж байгаа юм. Тэгвэл энэ хэрэг анхнаасаа улс төрийн зорилготой хийгдсэн юм биш үү!
Мөн Ч.Саранзаяа өөрөө ярихдаа “УИХ-ын гишүүн Д.Гантулга 20 сая төгрөг өгсөн. Түүнийгээ ирж ав гэсэн боловч аваагүй болохоор нь би тэр мөнгөөр нь өмгөөлөгч авах, хуулийн байгууллагаар явах гэх мэт ажлуудад зарцуулаад явж байна гэсэн юм. Ингэж хэлчихээд дараа нь мэдээ.мн сайтад ярилцлага өгөхдөө “Эхлээд хоёр саяыг өгсөн. Дараа нь орж ирэхдээ хоёр саяыг өгсөн. Тэгээд 16-г нэмж өгсөн. Ингээд нийлээд 20 сая болсон гэсэн байдаг. Энэ мэтчилэн дүүгийнхээ өмнөөс хэвлэлд ярилцлага өгч дүүгийнхээ өмнөөс мөнгө авч авсан мөнгөө зарлагадаж яваа Ч.Саранзаяа арай Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн юм биш байгаа.
/
Б.Онон





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу