
“Улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед хэмнэлтийн горимоор ажиллах хэрэгтэй” гэдгийг манай дээдсүүд хэлж байгаа. Тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүд хэмнэлтийн горимд шилжих бодол алга. Томилогдсон цагаасаа хойш “хэмнэлтийн горимд шилжинэ” гэж ярьж байсан Ж.Эрдэнэбат сайдын ам ажил, үйлдэл хоёр асар их зөрж эхэллээ.
Аль эсхүл ард түмэн биднийгээ хэмнүүлж, тануулаад өөрсдөө хангалуун, цатгалан байхыг хүссэн бололтой. Үүний хамгийн энгийн жишээ гэвэл Засгийн газрын гишүүд шинэ “APPLE” нотебүүкээр жигдэрч тансагласан явдал юм.

Өмнө нь Ч.Сайханбилэгийн засгийн газар “LENOVO” брэндийн нотебүүк ашиглаж болоод л байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар түүнийг огт тоосонгүй. Үнэтэй “APPLE” нотебүүк авч чамирхаж байна. “LENOVO” брэндийн нотебүүк хүчин чадлаасаа хамаарч дотоодын электрон барааны дэлгүүрүүдэд 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн ханштай байдаг. Харин “APPLE” нотебүүк өнөөдрийн байдлаар 3 сая 200 мянгаас 5 сая 500 мянган төгрөгийн ханштай байна. Үүгээр ч зогсохгүй Засгийн газрын хуралдааны танхимын тааз, агааржуулагч, гэрэл, хөшиг, телевизор зэргийг шинэчилсэн байна.
Г.Сүх