
Хилээр хар тамхи оруулж ирээд үйлдэл дээрээ баригдсан Г.Сарангэрэл нарыг Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар Г.Сарангэрэлийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.Сарангэрэлийг Дорноговь аймгийн Хамрын хийд Энергийн төв орчимд гурван хүний хамт мансуурсан байдалтай байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлстийн албан хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард саатуулсан байдаг. Тэрээр дөрөвдүгээр сарын дундуур БНХАУ-руу гарч, Замын-Үүд боомтоор эргэж орж ирээд байсан юм. Тухайн үед Г.Сарангэрэл нь цагдаа нарт шалгуулахаас зайлсхийж, эсэргүүцэл үзүүлэн, биедээ үзлэг хийлгээгүй байдаг. Харин цагдаагийн албан хаагчид мэргэжлийн эмч нартай хамтран түүний биед үзлэг хийхэд бэлэг эрхтэндээ 10 грамм ICE буюу мөс нуусныг тогтоосон юм. Улмаар түүний цус, шүлс, хөлснөөс дээж авч, тусгай багажаар үзлэг хийхэд хамт явсан гурван хүний хамт хар тамхи хэрэглэсэн, мансуурсан нь тогтоогджээ. Түүнийг хилээр хар тамхи оруулж ирснийг хил, гааль, шалган нэвтрүүлэх албаныхан мэдээгүй байсан юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Annoymous 2018-07-24 10:25:55
3 jil gej yu yriaad bnaa? Xamgiin bagadaa 25 jil, sanaataigaar uildsen xereg geed nasaar ni xorison ch bagadana ene baliaar xumuus niigmiig buzarlaj bxad 3 jil uguud bxdaa yaaxav dee????!!!! Nasaar ni xori xolbogdigchdiig ni eruu shuult xiij baij oluulax xeregtei!!!!!!?
Зочин 2018-07-24 00:20:10
Arai baga yal bna daa. Mongoliin shvvh neeree vnen hudlaa ym aa.
Zochin 2018-07-21 04:23:56
Hytadad bol tsaaz shdee
Zochin 2018-07-21 03:50:36
Xyataddaa barigdaad shorondoo orchixgui
Zochin 2018-07-21 03:50:32
Xyataddaa barigdaad shorondoo orchixgui