МЭДЭЭУЛС ТӨРОнцлох

Цагдаагийн дарга нарын хэргийг шалгаж байгаа шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Хуваалцах:
Цагдаагийн дарга нарын хэргийг шалгаж байгаа шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Цагдаагийн дарга нарт холбогдох хэрэгт холбоотойгоор шалгагдаж буй шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга гаргасан гэнэ.

Эдүгээ тус хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын таван хүнийг бусдаас хахууль авч, хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэж АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж буй билээ. Тэднээс гурвыг нь цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур байцааж байгаа юм.

Мөн АТГ, МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхдээ авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан Гадаадын иргэн харъяатын газрын дэд дарга асан, өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн залууг шалгаж эхэлсэн байна.Дээрх орд нь урьдчилсан байдлаар 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй нь тогтоогджээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих