МЭДЭЭОнцлох

"Оны шилдэг уул, уурхайн компани"-аар Таван толгой ХК тодорлоо

Хуваалцах:
"Оны шилдэг уул, уурхайн компани"-аар Таван толгой ХК тодорлоо

BEST OF MONGOLIA- 2018 оны шилдэг төрийн болоод төрийн бус байгууллагуудын шилдгийг шалгаруулах батламж гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 19-н өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг ёслолын ажиллагаанд 64 шилдэг байгууллагын төлөөлөл болох 150 хүндэт зочид, төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм.

Тэгвэл “Оны шилдэг уул, уурхайн компани” номинацад ТАВАН   ТОЛГОЙ ХК шилдгийн шилдгээр шалгарсан юм.Таван толгой ХК-ийн уурхайн ажилчид орд газрыг анхлан эзэмшиж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд орд газраас анхны нүүрс экспортыг эхлүүлсэн. Мөн кокс гэдэг бүтээгдэхүүнийг Монгол улсад анхлан үйлдвэрлэж эхэлсэн гээд анхны гэх тодотголтой түүхэнд тодоор бичигдэх ололт амжилттай компани юм.

МУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний бүтээмжийн шагнал хүртсэн. Мөн 2008, 2009,2010, 2011, 2013,2016 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан, МҮХАҮТ-ын ТОП 100 аж ахэйн нэгжийн эхний 10 байрт тус тус шалгарсан Таван толгой ХК 2012-2017 онуудад нийтдээ дотоодын зах зээлд 8 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн. Үүнээс 7,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж дотоодын хэрэглэгчдэд нийлүүлсэн нь хэрэглэгчдийн саашаалд нийцсэн байна . BEST OF MONGOLIA-2018 оны шилдэг уул уул, уурхайн компани болсон нь хэрэглэгчдээстус компанид өгч буй үнэлэлт юм.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих