МЭДЭЭУЛС ТӨРОнцлох

1983 онд анх удаа зайрмаг идэж үзсэн хүн “Контейнераар” уран зураг авчирах уу?

Хуваалцах:
1983 онд анх удаа зайрмаг идэж үзсэн хүн “Контейнераар” уран зураг авчирах уу?

   Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын ажлын байранд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийснээр Ц.Элбэгдоржийн хувийн уран зургийн галерей гэх асуудал сөхөгдөөд буй. Улмаар дээрх галерейгаас Монголын Уран зургийн галерейгаас алдагдсан байж болзошгүй хэд, хэдэн зураг гарч ирснийг улсад хурааж аваад буй талаарх мэдээлэл цацагдсан.

   Тэгвэл эл асуудалд нэр нь холбогдсон Ц.Элбэгдоржийн хүргэн дүү Х.Болдбаатар тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ сарын 19 ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу ярьсан. Тэгээд танай дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэг дээр үзлэг хийнэ гэж хэлсэн. Тэгээд  Их тэнгэр цогцолбороос 20 зураг алга болсон гээд надад зургийн хэмжээ болон зураачийнх нь нэрийг үзүүлсэн. Фото зураг үзүүлээгүй. Тэгээд манай архивт үзлэг хийсэн. Тэгээд алга болсон зурагтай ойролцоотой хэмжээтэй 10 зураг авч явсан.

   Миний хүргэн ахын хувьд1988 онд 5 тонны контейнер дотор мотоцикл, орос ном оросын зураач нарын сувинер, зурагнууд авчирсан. Санаж байгаагаас  “Нэр нь үл мэдэгдэх бүсгүй”  зэрэг зурагнууд байсныг санаж байна. Ер нь бид хоёр сонирхолтойн хувьд 1989 оноос хойш зураг цуглуулж эхэлсэн. Гэхдээ манай гэр бүл Их тэнгэрээс зураг хулгайлахаар хүмүүс биш. Нэг зургийг олон зураач өөр өөрийнхөөрөө зурах тохиолдол олон байдаг. Тиймээс алга болсон гээд байгаа зургуудтай төстэйг нь хурааж авсан. Шалгаад үнэнийг нь тогтоочих байх” гэв.

   Тэгвэл Америкт очоод оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр “Би Орост оюутан болж очоод /1983-1988 он/ анх удаа зайрмаг идэж үзсэн. Манай эх оронд зайрмаг хийдэггүй байсан. Тийм сайхан амттай зүйл байдгийг аа ээждээ амтлуулахсан гэж хүссэн” хэмээн ярьж байсан хүн 1988-1989 онд контейнер дүүрэн уран зураг авчирна гэдэг юм л бол.

Х.Маргад


Хуваалцах:
6Хаха
5Таалагдсан
3Гунигтай
29Нүдний булай
4Пөөх

Сэтгэгдэл бичих

aaaad 2019-03-25 00:39:23

Hoinoos medeej zurag husaa biz. yaj zugeer yavhuu gedeg shig.

Зочин 2019-03-24 18:58:26

yuuuuuuuuuuuuuu...yahlaaraa 1983 ond zairmag mongol hiideggui gej...bi ideed ussun hun bna..

Zochin 2019-03-24 16:10:12

Ene erh chuluu ardchlal gej yarij garch irsen uuriinhuu yarisan hiisen zuilee us mus shuruu toosoor darlaaa heden uereeree hezee ch undiihgui um bolgoloo Odoo 1990 on bish uuniig Sanaj yav

Зочин 2019-03-24 15:53:30

Худалч хүмүүс хэзээ юу ярьснаа санадаггүй үргэлж төөрөлдөж ярьсан хэлснээ үгүйсгэж орооцолдож байдаг хуультай. Урт хэл хүзүү орооноо. Хүзүүгүй хүний толгойг ороох байх даа хэхэ

dd 2019-03-24 13:33:31

83-88 ond buhel buten 5 jil yu esiig hiihev

dd 2019-03-24 13:33:30

83-88 ond buhel buten 5 jil yu esiig hiihev

zochin 2019-03-24 09:30:48

ebi erdeneted 10 tugssun gesen bizde 80 ond erdenetiin oros mongol delguurt zairmag bdag l bsan mongol zairmag uildverledeg bsan shuu ter ued ebi zairmag avah mungugui baij yaj ura zurag avsan yum bol bas orosoos hulgailchaa,yu

хузуугуй хун 2019-03-24 02:49:22

социализмын уед оросын хилээр уран зураг контейнертай нь гаргачихдаг байсан гэж ярив даа. хил гааль чанга байсан шуу. яагаад ингэж солиорч бдаг юм бэ. Элбэгээ шиг нусгай оюутан чадахгуй.

Зочин 2019-03-24 01:40:13

энэ хэрэг ингээд ижил тѳстэй зураг байсан байна гэж хаагдах юм байна л даа арай ч дээ мѳнгѳтэй эрх мэдэлтэй улс ингэж л хуулийг гууль болгох юм

Дорж 2019-03-24 01:23:52

Үнэнд гшйцэгдэнэ шүү дээ юу ч хошигруулаад нэмэргүй харин ч хүмүүс улам зэвүүцэнэ л ...

Зочин 2019-03-24 01:12:34

Манай Монгол улсад моражин гээд зайрмаг зөндөө хийдэг байсан даа. Эрхэм Еранийлөгч гуай юу ярьсан юм болоо? Би 1963 онд идэж л байсан даа

Эби больёо болоош дээ 2019-03-24 00:38:50

Бас л гоё чаач бга шүү.Ард түмнийг тэнэг гэж боддын байх даа.

Зочин
Сэтгэгдэл бичих