ӨБХ: 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар сонсох салбарын сайдын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов

Хуваалцах:
ӨБХ: 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар сонсох салбарын сайдын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны /2019.11.12/ хуралдаан 56.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг  танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нар санал хэлэв.

ӨБХ: 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар сонсох салбарын сайдын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов

Энэхүү хариуцлагатай асуудлаар салбарын сайдаас өөрөөс нь мэдээлэл сонсох, асуултад хариулт авах  шаардлагатай. Сайд өвчтэй гэсэн шалтгаантай учир дараагийн хуралдаанаар хэлэлцэе гэсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Сүхбат нарын горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувь  нь дэмжлээ.

ӨБХ: 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар сонсох салбарын сайдын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрдэнэс-Тавантолгой болон Эрдэнэс Монгол ХХК, Үнэт цаас, төлбөр тооцооны төв ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байв.

ӨБХ: 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар сонсох салбарын сайдын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов

Иргэд, төрийн бус байгууллагаас 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос зохих судалгаануудыг хийж, энэ талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөн, бэлтгэлийг хангасан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
32Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих