ДЭЛХИЙДОнцлох

“Sinovac”-ийн вакцин хүүхдүүдэд хэрэглэж болно

Хуваалцах:
“Sinovac”-ийн вакцин хүүхдүүдэд хэрэглэж болно

  Хятадын “Sinovac Biotech”-ийн вакцин хөгжүүлэгчид тус компанийн үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцин 18-аас доош насныхан буюу хүүхдүүдэд хэрэглэж болно гэж мэдэгжээ. “Sinovac” компанийн судлаач Зенг Ганг “3-17 насны хүүхдүүдийг хамруулсан судалгааны үеэр сөрөг хариу урвал хөнгөн байсан” гэжээ. Тус компани 500 гаруй хүүхдийг эмнэлзүйн туршилтад хамруулжээ. Туршилт аравдугаар сард Хятадын хойд хэсгийн Хэбэй мужаас эхэлсэн бөгөөд эмнэлзүйн туршилтын үеэр хүүхдүүдэд бага эсвэл дунд тунгаар хэрэглэсэн байна. Хүүхдүүд Ковид-19-ийн халдвар авах эрсдэл насанд хүрэгчидтэй харьцуулахад харьцангуй бага байдаг. Түүнчлэн насанд хүрэгчдэд аюулгүй байдал, үр нөлөө нь тогтоогдсоны дараа хүүхдүүдэд шинэ вакциныг судалж баталдаг. Одоогоор АНУ-ын “Moderna” компани өнгөрсөн долоо хоногт зургаан сараас 12 хүртэлх насны 6750 хүүхдийг хамруулсан эмнэлзүйн туршилтаа эхлүүлээд байгаа бол АНУ-ын “Pfizer” компани 12-15 насны 2000 гаруй өсвөр насныханыг туршилтад хамруулаад байгаа ажээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих