
Хаягдлыг дахин боловсруулж, бүтээлээ туурвидаг уран бүтээлч Томас Дамбогийн урласан аварга том модон баримлуудыг өнгөрсөн баасан гарагт Бельгийн Боом хотын Де Шоррын ойн цэцэрлэгт хүрээлэнд байршуулж, олны хүртээл болгожээ. Хуучин тавиур, модон байшингийн хэсэг, хугархай мөчир, унасан мод зэрэг ашиглан бүтээсэн 4-18 метрийн өндөртэй төрөл бүрийн модон баримлыг Бельги хотод болсон электрон хөгжмийн фестивалийн 15 жилийн ойд зориулан бүтээсэн байна. Бүтээлүүд олны анхаарлыг ихэд татаж, уг баримлуудыг сонирхохоор очих хүмүсийн хөл тасрахгүй байгаа ажээ.








Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn




