
Барби, Пеппа гахай, Миний бяцхан одой морь зэрэг хүүхэлдэйн киноны цувралуудыг Хятадын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага хүүхдэд зохисгүй хэмээн үзжээ. Хятадын зүүн хэсэгт орших Жиангсугийн Хэрэглэгчийн зөвлөл 21 хүүхэлдэйн киног хүүхдэд сөргөөр нөлөөлнө гэж үзсэний найм нь Их Британийн Пеппа гахай, Америкийн Барби, Миний бяцхан одой морь, Японы Таван мөрдөгч зэрэг багтаж байгаа аж. Түүнчлэн “Boonie Bears” хэмээх хятад хүүхэлдэйн киноны талаар эцэг эхчүүдээс хамгийн их гомдол иржээ. Гол дүр нь ихэвчлэн цахилгаан хөрөө барьдаг нь хүүхдэд сөргөөр нөлөөлнө гэж эцэг эхчүүд үзсэн байна. Шэньси мужид 10 настай охин таван настай дүүгээ цахилгаан хөрөөгөөр гэмтээсэн байна. Тэрбээр “Boonie Bears” хүүхэлдэйн киноны дүрд орон дүүтэйгээ тоглож байсан тухайгаа ярьжээ. Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 80 гаруй хувь нь хүүхэлдэйн кинонд цензур тавих шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Нанжин дахь Зүүн өмнөд их сургуулийн хуулийн профессор Ли Чуан “Хятад Улс бусад улс орнуудтай ижил төстэй анимэйшнүүдийн үнэлгээний системтэй байх ёстой. Хөдөлгөөнт киноны салбарт цензур хэрэгтэй байна. Хүүхэлдэйн кино бүтээгчид ашгаа олохоо зорилгоо болгож, бүтээлийг нь үзэх хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар төдийлөн анхаардаггүй” хэмээжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу