НИЙГЭМОнцлох

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо

Хуваалцах:
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо. Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль хоёр жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.

Энэ сургуульд 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж байжээ. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж өнөөдөр тус сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ бага сургуулийн нээлтэд оролцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх