СПОРТОнцлох

Л.Оюун-Эрдэнэ: Багийн спортоор анх удаа Олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнэ: Багийн спортоор анх удаа Олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна

Токио 2020 Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг МУ-ын Ерөнхий сайд хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Багийн спортоор анх удаа Олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна

ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис манай Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хүндэтгэн ирж хамт тоглолт үзлээ.

Тоглолт үзсэн уулзалтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэлээ.

Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.

Өчигдөр Токио 2020 Олимпийн наадмын 3х3 төрлийн өөрийн багийн тоглолтуудыг Францын Ерөнхийлөгч Emmanuel Macron, АНУ-ын Тэргүүн хатагтай Jill Biden, Польшийн Ерөнхийлөгч Andrej Duda ирж үзсэн билээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих