
Дэлхийн тэрбумтнууд эх орноосоо олсон орлогоо гадаадад нуухын тулд маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болохуйц орчинг эрэлхийдэг. Хэрэв өндөр татвар төлөхөөс зайлсхийхийн тулд оффшор банкны дансанд мөнгөө байршуулахаар төлөвлөж байгаа бол хамгийн түрүүнд Швейцарь дахь нууц банк эсвэл Карибын тэнгисийн жижигхэн арлуудын талаар судалж магадгүй юм. Гэхдээ дэлхийн бараг өнцөг булан бүрт татварын диваажин байдаг ажээ. Английн “Tax Justice Network” ТББ -аас 2020 оны шилдэг 20 татварын диваажинг нэрлэжээ. Нийт татварын диваажингийн бараг тал хувь нь Европт байдаг бол үлдсэн хэсэг нь Америк, Ази тивд тархсан байдаг аж. АНУ, Япон, Их Британийн санхүүгийн хүчирхэг байгууллагууд, Кайманы арлууд, Хонконг, Люксембург зэрэг жижиг орнуудад байрласан байна. Гэхдээ тэдний нийтлэг нэг зүйл нь бүгдээрээ Их Британитай холбогддог. Нууцлалын байдлаараа хамгийн өндөр зэрэглэлтэй нь Мальдив, Ангол, Алжирт байдаг боловч эдгээр нь оффшор бүсийн санхүүгийн үйлчилгээний 0.1 хувиас бага хувийг эзэлдэг аж. Түүнчлэн АНЭУ нь Африкийн чинээлэг хүмүүсийн хөрөнгөө хадгалдаг хамгийн гол газар болсон гэж хэлж болно. “Tax Justice Network” -ийн 2021 оны аж ахуйн нэгжийн хувьд татварын диваажин хэмээгддэг орнуудын тоонд Британийн Виржинийн, Кайманы болон Бермудын арлууд багтдаг байна. Хувь хүмүүс баялгаа нуухын тулд татварын диваажинд компани байгуулах тохиолдол олон байдаг.Долоогийн бүлгийн орнууд өнгөрсөн зургаадугаар сард үндэстэн дамнасан корпорациудад улс орон бүрээс олсон орлогод нь үндэслэн татвар ногдуулах гэрээ байгуулсан. Мөн Үндэстэн дамнасан корпорациудаас авах дэлхийн хамгийн бага татварыг 15 хувь байхаар тогтоожээ. Энэтхэг, Хятад, Их Британи, Кайманы арлууд гэх мэт нийт 130 орны бүлэг уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн билээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу