
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улс орнуудад ногдуулсан татвар хэрэгжиж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулжээ. Америкийн 60 орчим худалдааны түнш улсад татвар ногдуулснаас хэдхэн цагийн дараа дээрх шийдвэрийг гаргасан байна. Трамп АНУ-д нийлүүлж буй бүх бараанд импортын татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэнээс хойш олон улсын худалдаанд сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй үймээн сандрал дэгдсэн билээ. Үүнээс долоо хоногийн дараа 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Д.Трамп "Truth Social" хаягтаа бичихдээ, татвар ногдуулах шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ аваагүй орнуудын тарифыг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Харин Бээжинд ногдуулах нэмэлт тариф тэр даруйдаа хүчин төгөлдөр болно гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу