
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын ойн селекц генетикийн доктор/PH/ С.Жамъяансүрэнг Туг.мн онцолж ярилцлаа. Тэрбээр Монголын ойн селекц генетикийн салбарт 1976 оноос өдий хүртэл ажиллаж байгаа Монголын цор ганц ойн селекц генетикийн доктор хүн юм.
У.Хүрэлсүхийн мод таръя гэсэн нь зөв. Гэхдээ хугацааны хувьд тохиромжгүй
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарихаа дэлхий нийтэд зарласан. Энэ хэр боломжтой зүйл вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мод таръя гэсэн нь зөв, дэмжиж байна. Гэхдээ хугацааны хувьд тохиромжгүй. Учир нь таван жилийн давтамжтай сайн чанарын үр гардаг хугацаатай. Уур амьсгалын нөлөөгөөр өнөө үед 7-9 жил болоод энэ хугацаа холдсон. Үүний гол шалтгаан нь дэлхий дахины хуурайшилт, манай орны хаврын гэнэт цочир хүйтрэлтээс болж цэцгүүд нь бүгд хөлдчихөөд үр байхгүй болчихоод байна. Тэгэхээр нэг тэрбум мод тарих төслийг нэлээн бодолцож байж хийх байсан.
Тэгвэл бид их хэмжээний мод тарина гэвэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Сүүлийн хоёр жилийн дотор нарс, шинснээс бараг үр гараагүй. Шинс бол бүр ямар ч үргүй болсон. Нарсны үр багахан гарсан. Тэр нь чанартай сайн үр биш. Хэнтий нуруу, Хангай нуруу, Алтай нуруугаар ихэвчлэн шинс мод ургадаг. Дорнодын Баян-Уулд дагуур шинс, тэгээд наашаагаа Чкановскийн шинс, баруун тийшээ Сибирь шинс ургадаг. Тиймээс их үрийн жилд нилээн сайн үр бэлдэх даалгавар өгөх хэрэгтэй. Бусад жилүүдэд нь тэртээ тэргүй үр байхгүй юм чинь хий дэмий мөнгө үрээд байх шаардлагагүй. Их үрийн жилдээ л мод тарьдаг хүмүүстээ үүрэг, даалгавар өгч, сайн үр бэлдүүлж аваад, тэрийгээ зөв хадгалах нь чухал.
Хадгалах сав буруу байвал үрийн ургац доошоо уначихдаг. Тиймээс тааруулж мод тарих ажлаа өрнүүлэх нь үр дүнтэй юм. Ойрын гурван жил олигтой үр гарахгүй, таван жилийн дараа ургуулчихаар үр гарна. Тэр үед сайн үр бэлдэж авах бэлтгэлийг хангахын тулд үйлдвэрийн газрууд, аймгуудын ойн бэлтгэлийн газарт үүрэг, чиглэл өгч, зөв хадгалах хэрэгтэй.
Одоо бол хий дэмий л шуугиан дэгдээчих шиг л боллоо
Тэдгээрийг хадгалсан үр байхгүй жилүүдэд нь тарьж өгвөл өндөр үр дүнтэй шүү дээ. Мөн хөрөнгө, мөнгө ч бага зарна. Одоо бол хий дэмий л шуугиан дэгдээчих шиг л боллоо гэж бодож байна. Мод тарина гээд хөлтэй болгон л гүйгээд байх юм. Гол нь мод тарьж чаддаг хүмүүст нь ажлыг нь хариуцуулж, тодорхой хэмжээний хөрөнгө санхүүжилт өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүс насаараа мод тарих ажлыг хийсэн учир хөрөнгө мөнгийг нь илүү дутуу зүйлд зарахгүй гэдэгт итгэж байна.
Жишээлбэл: Дорнодын Баян-Уулын Л.Нэргүй, Хэнтий аймагт С.Мөнхбаяр, Сэлэнгэд Б.Жамсран, Г.Цэнгэлзаяа, Г.Алтанцэцэг, Дундговьт н.Бямбаа, Ховдод Ц.Цэндсүрэн, У.Цэцэгээ, Баян-Өлгийд бол Ж.Мерзабек гэх мэт мэргэжлийн хүмүүс бий. Говьд А.Даваасүрэн хайлааст тарьж байна. Хотын эргэн тойронд бол нилээн хэдэн мод үржүүлэхийн газартай Ц.Баяр, Л.Туяажаргал, Д.Сугарсүрэн, С.Дашдаваа гээд хэдэн хүүхдүүд байна. Эдгээр мод тарьж чаддаг хүмүүст мөнгийг нь өгч ажиллуулбал үр дүн өндөр ажил болно доо.
Нэг тэрбум мод тарихад хичнээн хэмжээний санхүүжилт шаардлагатай талаар та тооцоолж үзэв үү?
Тэрбум мод тарихад ойролцоогоор 55-60 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэхдээ ойрын жилд их үрийн жил таарах уу гэдгийг бодолцож зөв зохион байгуулахгүй бол болохгүй.
Нөхөн сэргээлтийн ажил гэж манайхан хэдэн улиас, бургас аваачиж тарьчихаад, дээгүүр нь олон наст ургамлын үр цацчихдаг
Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн моднуудыг сонирхож үзсэн үү?
Нөхөн сэргээлтийн ажил гэж манайхан хэдэн улиас, бургас аваачиж тарьчихаад, дээгүүр нь олон наст ургамлын үр цацчихаад нөхөн сэргэлт хийчихлээ гээд байдаг. Үүнийг нөхөн сэргээлт гэхгүй. Жинхэнэ нөхөн сэргээлт гэдэг чинь хуучин нутагт нь ургаж байсан ургамлуудыг тариад, дээр нь тэр хөрсөнд нь хуучин амьдарч байсан хорхой шавьжнууд нь бий болж байж нөхөн сэргээлт болдог учиртай.
Нөхөн сэргээлтийг Мэргэжлийн хяналтын газар хянаж, шалгаж авдаг биш үү?
Хүлээж аваад л байдаг юм. Гэвч тэд чинь нөхөн сэргээлтийн талаар сайн мэддэггүй. Намын харьяаллаар мэргэжлийн бус хүмүүсийг томилчихдог. Томилогдсон хүн нь дөрвөн жил учрыг нь олохгүй явсаар байгаад арай гэж учраа олох гэж байтал дахиад л нам солигдоод өөр хүн томилохоор чинь манай ойжуулалтын ажил урагшлахгүй байгаа юм.
Мод таръя гээд байгаа ч төр нөгөө гараараа уул уурхайн лиценз олгоод ой модоо устгаад байна.
Дорнодын Баян-Уулд байсан даргавар шинс бол тэр чигтээ устаад дуусчихсан. Харин Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг бол Б.Жамсран, Г.Цэнгэлзаяа, Ш.Эрдэнэчимэг гэх мэт мэргэжлийн хүмүүс нь удирдаад овоо сэргээсэн. Хялганатын мод огтолсон газруудад Академич З.Цогт, Н.Дашзэвэг, Ч.Дугаржав зэрэг хүмүүс мод тариад байгаа нь ололттой зүйл шүү.
Самарчид хуш модыг сүйтгэж байна. Үүний аюул, хор уршигийг таниулвал?
Хушин ой бол тийм амархан ургаад байдаг зүйл биш. Хуш мод уулын хярд ургадаг. Уулын доод бэлээр ургана гэж байхгүй. Тийм эрс тэс нөхцөлд ургадаг юмыг самарчид мэдэхгүй модыг нь хэгз нүдээд, самрыг нь авчихаад буцаагаад тарихгүй юм. Энэ бол маш аюултай. Яам, тамгын газраас нэг хүнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгдөг. Үүнийхээ 20кг өөрөө хэрэгцээндээ зарцуулж, үлдсэн 5кг-ийг тарина гэсэн нөхцөл тавих шаардлагатай байна.
Гэтэл хятадууд бөөнөөр нь худалдаж аваад байна шүүдээ. Мөнгө олох гэсэн хүмүүс тийшээ борлуулдаг.
Тийм гэсэн. Ихээр авдаг боловч тэд тарьдаггүй байх. Хятадад тарьсан самар ус амтагдсан зүйл байдаг. Манайх бол Сибирийн ойн урд талд ургаж байгаа учир амт сайтай, дотор байгаа идээ нь тослог ихтэй. Тийм учраас хятадууд энийг “мөнгөөр зодож” аваад байгаа юм. Их хэмжээний мөнгөөр авч байгаа болохоор нь манайхан хушин ойгоо хайр гамгүй сүйтгэж байгаад харамсаад ханахгүй.
Монголд урд хөршөөс биш Орос, Буриад, Эрхүүгээс үр оруулж ирвэл арай дээр
Манай улсад мод тарих үрийн нөөцгүй юм чинь одоо хаанаас оруулж ирвэл оновчтой вэ? Оруулж ирлээ гэхэд ямар эрсдэлтэй байх уу?
Миний уншиж, судалснаар НовоСибирск хүртэл Оросын зоонд үр байхгүй. НовоСибирскээс Уралын нуруу хүртэлх хэсэгт багахан үр бий. Монголд урд хөршөөс биш Орос, Буриад, Эрхүүгээс үр оруулж ирвэл арай дээр. Ер нь л гаднаас биш дотооддоо ургуулж, өөрсдийнхөө үрээр тарьвал ургалт сайн шүү дээ.
Ойжуулалтын ажилд хэлэх та ямар зөвлөгөө өгөхөөр байна.
Ойчид маань нэг нэгэнтэйгээ өрсөлдөх биш. Нэг нэгнийхээ үгэнд орж, нэг хэсэг нь удирдаж, нөгөө хэсэг нь удирдуулж модоо тарьвал болохгүй зүйл байхгүй гэж хэлье.
Ярилцлага өгөөх цаг, заваа зориулсан танд баярлалаа.
Ярилцсан: Сэтгүүлч Т.Энхтогтох





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-10-12 11:17:14
Үнэндээ бодит байдлыг ганц мод тарьж үзээгүй хэмлэлдэж мэдэмхийрсэн эрдэмтэн, улс төрч хоёроос илүү тарьж ургуулдаг ААН, иргэд л үнэнийг хэлж гол ажлыг нугална.
Зочин 2021-10-11 23:28:55
Манай далан худалч Сүрданзанд тэр зэргийн ухаан ч байхгүй шүү дээ
Зочин 2021-10-11 13:14:23
Үнэхээр үнэтэй сайхан зөвлөгөө бна. Удирдлагууд минь онцгой анхаарч хэрэгжүүлээсээ дээ. Таньд баярлалаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Зочин 2021-10-11 13:06:50
Иргэн1: үнэхээр м
Зочин 2021-10-11 08:31:38
Мод тарина гээд тарьдаг юм биш. Өөр зүйл зөндөө л бна. Харин ард иргэддээ хүн бүр 1 мод суулгаач. Ирээдүйдээ хэрэгтэй гэвэл ард иргэдийн муудаа л гэхэд 60% мод тарина. Хийх ажил нь мундаа юу.
Зочин 2021-10-11 08:23:31
Хэнд ч ойлгомжтой асуудал, байгал хамгаалах асуудлыг олон улсын индэр дээрээс зарлаж байгаад завсраас нь мөнгө идэх аргаа хийх гэж байна. Зарим байгалын модыг мод тарих нэрийдлээр шилжүүлж газар шороог нь ашигт малтмалын орд болгон ашиглахыг ч үгүйсгэхгүй. Үнэхээр байгалаа сэргээж хамгаалах гээд байгаа бол өмнө нь болон одоо байгалыг сүйтгэн сүйтгэн ашигласан ашигт малтмалын баялаг эзэмшигчдэд байгал сэргээх тал дээр өндөр шаардлага тавьж хэрэв сэргээхгүй бод лиценз зөвшөөрлийг нь хураах арга хэмжээ эрчимтэй авах нь тустай байлаа...
Зочин 2021-10-11 07:49:06
Уулнххс мод тайрч хотод сжжлгаж борцолдог туххйд амужж чадаагүй нь раоаисалтай?!
Зочин 2021-10-11 06:50:45
Ерөнхийлөгч ойгоос мод булга татаад суулга гэж тушаасан гэжүү итгэхгүй байгаа ч бидний сонголтыг дэмждэггүй хүмүүсийн дайралт дарамт доромжлол нь дэндүү байна мэдэгдэл цаг тухай бүрт нь хийвэл сайн байх юм бас 50 мянган доллорын гадны иргэнд амьдрах боломж олгох хууль зөвшөөрч байгаад нь хориг яааралтай тавина уу
Зочин 2021-10-11 05:39:41
Юмаа мэддэг хүн арай өөр юм даа гэнэт сэтгэлийн хөөрлөөр дэмий юм амлаад долигнуур юмнууд дагаж хуйлран байх юм
Зочин 2021-10-11 04:59:45
Жинхэнэ ойн мэргэжилтэн бэлтгэж арчилж тордохгүй юм бол хэдэн жилийн дараа 4. 8тэрбум төгрөг салхинд хийснэ. Монголчууд ямарваа ажлыг гүыцэтгэл муутай хийдэг. Тэрбум мод тарина гээд тооны хойноос хөөцөлдөөд чанарыг орхигдуулдаг тал бий. К
Зочин 2021-10-11 03:32:15
Ойн инженерууд 1970 с1989 онд ХААДС Д МАШ САЙН БЭЛТГЭГДСЭН БАЙГАА ХАРИН ОЙН МЕХАНИК ИНЖЕНЕРУУД ГАН ХАЙЛУУЛЖ МЕТАЛУРГИ ХИЙДЭГГУЙ ОРОНД ЯМАР Ч АШИГГУЙ АШИЛЛАЖ БАЙГААД ИХЭНХ НЬ 1990 ЭЭД ОНООС ХОЙШ АРХИНД ОРЖ МЭРГЭЖЛЭЭС ГАДУУР АМЬДАРЧ НАС БАРСААР БАЙГАА ЭНЭ БОЛ УЛС МЭРГЭЖИЛТНЭЭ ЗОВ ТОЛОВЛОЖ БЭЛТГЭДЭГГУЙН УЧИР.ЮМ ХАМГИЙН ИХ АЧААГ ОЙН ИНЖЕНЕРУУДЭД ТУЛГАЖЭЭ ЭНЭ БОЛ ХЯТАДЫН ОЙН АЖ АХУЙН ТОЛОВЛОГОО ЮМ БОЛ УУ
Зочин 2021-10-11 01:21:55
Ургамал, Газар тариалан, хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүдээ сонсдоггүй юм уу, яам нь мэддэггүй юм уу, хоорондоо холбоогүй байж байгаад шийдвэр гаргасан юм уу? Даан ч тийм байх аа, хэдхэн өвчтэй хүнээ тусгаарлаад эмчилж дийлэхгүй байж тэрбум тэрбумаар нь мод тарина гээд огцом их тоо хэлэхэд нь гайхсан юм аа. Уул нь мод тарих нь сайхан санаа. Бага багаар шат шаттайгаар, мэргэжилтнүүдээ ахмадуудаа сонсож чагнаж байж шийдвэр гаргах хэрэгтэй
Зочин 2021-10-10 23:43:14
Мод тарих нэрээр уулын модыг тал газарт зөөн суулгаж борцлон хатаадаг хатахаар нь сугалаж хаяад ахиад зөөж борцолдог соц үеийн муу дадал зуршилаа огт хаяж чаддагүй ухаанд нь ухна үхсэн хоцрогдсон сэтгэлгээтэй байж болохгүй !!!!!
Зочин 2021-10-10 22:17:32
Энэ хүн чинь мод үржүүлэг ойжуулалтын талаар сонсох ёстой хүн дээ.ерөнхийлөгч зөвлөхөөрөө төслөө ахлуулан ажилуулбал үр дүнд хүрнэ дээ.даанч Алтжин Нямка фракц харлуулаад болохгүй байх даа
Зочин 2021-10-10 22:04:02
Шилмүүст,навчит мод сөөг сөөгөнцөр хэд хэдэн хувиар говь,хангай,хээрийн бүсэд хаана тарих төлөвлөгөөг БОЯ батлах хэрэгтэй
Зочин 2021-10-10 22:01:11
Докторын зөв шүү,ямарч төлөвлөгөө,зураглал,арга зүй байхгүй замбраагүй тариалалт хийхгүй шүү
Зочин 2021-10-10 21:59:58
мэргэжилийн хүний үгийг сонсох хэрэгтэй хүрэлсүх бол эх орноо ойжуулна гэж бгаа юм чинь намайг хүмүүс магтана гэж бодоол тэгж ярисан аа тгд дээр нь тэрэн дээр нь дөрөөлөөд баахан мөнгө шаана л гэж бодож хсн
Зочин 2021-10-10 21:54:57
Зөвхөн ойн төдийгүй бүх салбарт мэргэжлийн бус дадлага туршлаггүй хүмүүс томлидогоос бүгд гажуудалд орсон...Дэндүү гэхэд
Зочин 2021-10-10 21:41:44
Мэргэжлийн хүн мэдэж байгаа... Бид худлаа хөөрөөд байр хэрэггүй л болов уу...