Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Ойн салбарын үндэсний чуулган”-ыг арваннэгдүгээр дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Эхний өдөр "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд хэлэлцэж байгаа бөгөөд хашаандаа мод тарьж буй иргэдээ хэрхэн дэмжих, 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг хэрхэн явуулах талаар ярилцана.

Чуулганд 21 аймаг, нийслэлийн ойн салбарын эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Уур амьсгал өөрчлөлт, цөлжилтийг бууруулах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэж, тодорхой бодлого, шийдвэрүүдийг гаргахаар нэгдэн ажиллана гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна.
#ШУУД| Н.Уртнасан:Хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлага зайлшгүй байна
Posted by ТУГ.мн on Sunday, November 7, 2021





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу