
Төв аймгийн Заамар суманд малын гоц халдварт шүлхий өвчин ихээр гарч нэг айлын 71 үхэр шүлхийтэж, шүлхий гарсан бүс нутагт хөл хорио тогтоожээ. Гэвч энэ сарын 7-нд тус сумын “Тосон” багт дахин шүлхий өвчин гарсан байна. Энэ талаар Заамар сумын засаг дарга Л.Амгаланбаяраас тодрууллаа.
Л.Амгаланбаяр: Манай сумын нутаг дэвсгэр дээр хоёр голомт гарсан. Төв аймгийн Лүн сумтай залгаа “Хангайн үзүүр” гэдэг газар 71 үхэр, 900 гаруй бог мал шүлхийтсэн. Ажлын хэсэг гарчихсан шүлхий туссан малдаа эмчилгээ хийж байгаа. Төрийн албан хаагчид маань гаргасан хуваарийн дагуу жижүүр хийж, ариутгал халдваргүйжилт хийж ажиллаж байна. Сая энэ сарын 7-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумтай залгаа “Тосон” багт шүлхий өвчин бүртгэгдсэн. Тохиолдол бүртгэгдсэн айл нь 100 гаруй үхэртэй айл байна. Шүлхий бүртгэгдсэн голомтоос 10 км зайтай радиусд хөл хорио тогтоож хязгаарласан. Хорио тогтоосон хэсэгт 1000 орчим үхэр, 10000 гаруй хонь байгаа. Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учир урьдчилан сэргийлэх ажлууд хийгээд малчиддаа мэдээ мэдээлэл өгөөд нэлээд ачаалалтай ажиллаж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу