ДЭЛХИЙДОнцлох

ОХУ болон холбоотон орнууд Казахстанд цэрэг илгээнэ

Хуваалцах:
ОХУ болон холбоотон орнууд Казахстанд цэрэг илгээнэ

  ОХУ болон холбоотон орнууд Казахстанд цэрэг илгээхээр төлөвлөж буй талаар Кремль мэдэгджээ. Казахстанд Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал цуглаан даамжраад байгаа юм. Үүний улмаас Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эмх замбараагүй байдлыг намжаахаар тусламж хүсээд байгаа билээ. ОХУ-ын тэргүүлдэг “CSTO” цэргийн нэгдэлд Беларусь, Армени, Киргизстан, Тажикстан багтдаг. Иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж эхэлсний улмаас Казахстан улс онц байдал зарлаад байна. Лхагва гарагийн байдлаар жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг бүслэн авч, олон нийтийн эзэмшлийн барилгуудад халджээ. ЗСБНХУ задран унасны дараа Сары Шаган дахь зарим байгууламжийг ОХУ-д түрээсэлж, заримыг нь Казахстаны Радиоэлектроник, холбооны үндэсний төвд шилжүүлжээ. Энэхүү туршилтын талбай нь Оросын батлан хамгаалах чадавхид чухал үүрэг гүйцэтгэдэг. Казахстанд болж буй эсэргүүцлийн жагсаал Оросын хувьд дотоод, гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг ажиглагчид онцолж байна. 2021 оноос Казахстанд үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байгаа талаар Оросын хэвлэл мэдээлэл, улстөрчид ярьж байсан. Казахстан дахь нөхцөл байдал нь Оросын дотоод болон олон улсын аюулгүй байдал, статусыг хадгалахад чухал ач холбогдолтой тул Москва тэнд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглах нь гарцаагүй.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих