
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Одоогоор энэ сарын 24-нөөс хол хорио тогтооно гэх асуудал яригдаагүй. Гэхдээ халдварын тархалт нэмэгдэж байна. Нийслэлийн Онцгой комисс цагаан сарыг цахимаар тэмдэглэх хүсэлт гаргасан.
Үүний хүрээнд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэхийг ард иргэддээ уриална. Аймгуудын тухайд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхээ өөрсдөө шийднэ. Тухайн нутаг дэвсгэртээ ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо аймгийн онцгой комисс шийдвэрлэнэ гэсэн үг” гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу