Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог "King Tug" хочит Н.Төгсцогт өнөөдөр ээлжит тулаанаа хийлээ.
Тэрээр Намибын тамирчин Сакариа Лукастай 10 үеийн турш тулалдан гурван шүүгчийн саналаар 94-96, 96-94, 95-95 харьцаагаар тэнцлээ. Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдах байсан ч өрсөлдөгч нь КОВИД-19-ийн халдвар авснаар Намибын Сакариа Лукастай тулалдахаар болсон юм.
АНУ-ын Атлантик хотын "Borgata"-д болсон уг тулаанд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртож байна. "Цөлийн шуурга" хочит Сакариа Лукас 26 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан амжилттай байсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан амжилттай байв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-01-23 21:30:32
Manai hun neg l olbogor bna beltgelee sain hiiged avarga bolooroi amjiltv
Зочин 2022-01-23 15:07:26
Хөгшин хар дийлэхгүй муу байна. Бэлтгэл дутуу харагдаж байна .Шоугаа багасгаад бэлтгэл бэлтгэл гэмээр байна. Ямар ч хүчгүй тамиргүй байна Төгсцогт минь.