Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суусныг татан гаргажээ

Хуваалцах:
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суусныг татан гаргажээ

Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс баруун урт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Хар цохио багийн Далтын-Ус хэмээх газарт Дуут сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 21-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Уаз 29891” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, “Toyota Land Cruiser 80” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх