МЭДЭЭОнцлох

Хил дээр хуримтлагдсан 1100 орчим вагон нүүрсийг өнөөдрөөс гаргаж эхэлжээ

Хуваалцах:
Хил дээр хуримтлагдсан 1100 орчим вагон нүүрсийг өнөөдрөөс гаргаж эхэлжээ

Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэллээ. 

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэлжээ.

Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ. Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна хэмээн Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрт дурдсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих