
Хар тугалгын эх үүсвэр юу вэ?
-Түүхий нүүрс, нүүрсний утаа
-Цахилгаан станц
-Хог шаталт
-Батарейны үйлдвэр
-Хар тугалган суурьтай бензин
-Хар тугалган суурьтай будаг /шар өнгийн будаг/ их хэмжээгээр агуулагдаж байдаг.
Эдгээр нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Мөн түүнчлэн автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин,азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Хар тугалга нь хүний бараг бүх эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүүхдийн өсөлтийг саатуулах сөрөг нөлөөтэй. Ер нь хар тугалгыг мэдрэлийн хор гэж нэрлэдэг бөгөөд хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай байдаг байна.




Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
2017-11-09 23:48:30
Шээснээс илэрвэл яах вэ