МЭДЭЭОнцлох

ЗГ:Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмнэ

Хуваалцах:
ЗГ:Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмнэ

Засгийн Газрын ээлжит хуралдаан өнөөдөр \2022.04.20\ хуралдсан. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

 -  Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмнэ. 

- Нэн шаардлагатай бус контор, наадмын талбай, соёлын төв, спорт заал, цогцолбор, усан бассейн, конторын тоног төхөөрөмж, конторын их засвар, Айргийн өргөө, орон нутгийн тохижилт зэрэг 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ. 

- Авто дизелийн онцгой албан татварыг тэглэнэ. Тодруулбал, 92 шатахууны үнийг тогтвортой барьж, авто дизелийн онцгой албан татварыг ийнхүү тэглэж байна. 

- Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн.

 - Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ цаг үед төрийн хэмнэлтийн хүрээнд бий болсон зардлыг иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулна.

- Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих төсвийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ. 

- Шинэ сэргэлтийн бодлогод заасан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах, төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ

 


Хуваалцах:
2Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-04-20 14:16:49

Төрийн захиргааны албан хаагч албан хаагчдын цалин арай дэндүү бага юм аа

Зочин 2022-04-20 12:34:15

TY ажлчдын үндэс нцалнг 700.0 болгорой маш хэцүүдлэй арай бна бил төрдажл хж байж хамг н ядуу амидрч бна ээж ааваасаа бга цалнтай цалнгаа хүнд хэлээс ичээд бна олон намын нүүр үзэж ажллаж байлаа иим дамруу зг үзсэнгүй юч хийдггүй

Зочин
Сэтгэгдэл бичих