МЭДЭЭОнцлох

Дөрөвдүгээр ангийн сурагчид бусдын гээсэн зүйлийг олж өгчээ

Хуваалцах:
Дөрөвдүгээр ангийн сурагчид бусдын гээсэн зүйлийг олж өгчээ

Увс аймгийн дөрөвдүгээр ангийн зургаан сурагч бусдын гээсэн, эд зүйлийг олж, цагдаагийн байгууллагад аваачиж өгчээ.

Энэ тухай тус аймаг дахь цагдаагийн газраас "Бусдын гээсэн эд зүйлийг олж цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн хүүхдүүдэд баярлалаа. Ерөнхий боловсролын Цогцолбор Нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид маань Улаангом сумын долдугаар баг "Дэвшил" хотхоны гадна талаас хар цүнхтэй "Lenovo" брэндийн Notebook болон цэнэглэгч, гар утасны цэнэглэгчийн хамт олж Цагдаагийн газарт хүлээлгэж өглөө" хэмээн мэдээлэв.

Мөн дээрх эд зүйлээ гээгдүүлсэн иргэн Увс аймаг дахь Цагдаагийн газар дээр ирж уулзахыг зөвлөжээ.

Дөрөвдүгээр ангийн сурагчид бусдын гээсэн зүйлийг олж өгчээ


Хуваалцах:
3Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих