
Өнөөдөр Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн хичээлийн сүүлчийн өдөр тохиож байна. Сурагчдын жилийн эцсийн дүн гарсан энэ үед тус сургуулиас зарим сурагчдад улираан суралцах эсвэл сургуулиас шилжих гэсэн хоёр сонголтыг өгчээ.
Энэ талаар тус сурагчдын эцэг эхийн төлөөлөл манай сайтад хандан мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр тус сургуулийн захирал "нэг ангиас олон хүүхэд хасна гэдэг мэдээлэл бол ташаа мэдээлэл" хэмээн мэдээлсэн боловч эцэг эхчүүдийн зүгээс "зургаан хүүхдийг нэг ангиас хассан гэдгийг баталж чадна" хэмээлээ.







Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу