МЭДЭЭОнцлох

Бүх шатны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байх асуудлыг шийдвэрлэхийг санал болгосон

Хуваалцах:
Бүх шатны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байх асуудлыг шийдвэрлэхийг санал болгосон

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийг асуудлыг онцгой хэлэлцжээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

 Сургууль, цэцэрлэгт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгох, бүх шатны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан.

Манай улс хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний хэлмэрч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрлийн мэргэжилтний дутагдалд ороод байна. Иймд хүний нөөцийг бэлдэх, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхчүүдийг тухайн мэргэжлээр сургах, дадлагашуулах, мэргэшүүлж, үнэмлэх олгох зэрэг зохицуулалт хийхийг даалгасан гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих