УЛС ТӨРТУГ ТОЙМОнцлох

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Хуваалцах:
Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Ойрын өдрүүдэд Монголын улс төр “халуухан” байна. УИХ ээлжит бусаар хуралдаж эцэг хуулиндаа гар хүрэн Засгийн газрын сайд нарыг давхар дээлтэй байж болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр Засгийн газарт салхи орж нэр бүхий сайд нар сэнтийгээсээ буух нь нэгэнт тодорхой болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн далбаан дор Засагт орж ирсэн Г.Ёндон, Л.Халтар, Г.Сайханбаяр, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн шахаа С.Амарсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхбаатар нарт боломж үлдсэнгүй. Нөгөө талд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аудитад бүдэрч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараагийн сонгуульдаа бэлдэж тойргоо услахаар Засгийг орхих нь. Тэгвэл эдгээр сайдуудын оронд очихоор өндөр магадлалтай яригдаж байгаа эрхмүүдийн ХЭН НЬ ХЭН болох үнэхээр сайдын албан тушаалд тэнцэх эсэх талаар товч хүргэе?

Засгийн газрын гал тогоо буюу ЗГХЭГ-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн яригдаж байсан ч тэрээр тоглоомоос гарсан бололтой УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат /МАН/, С.Одонтуяа /АН/ нар яригдаж эхлэв.

С.ОДОНТУЯА

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

“Сентоза” дэлгүүрийн эзэн түүний улс төр 2008 оноос эхэлж байв. Баянгол дүүргээс 2012 онд УИХ-д сонгогдож, 2016 оноос Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан түүний хувьд 2020 онд УИХ-д сонгогдож УИХ-ын дэд даргын албыг хашиж байна. Цар тахлын үеэр түүнийг нөхөр Г.Өлзийбүрэнтэйгээ нийлж гаалийн ажилтан руу залгаж дарамталсан, вакцинжуулалтад саад учруулсан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл мэдэгдэж байсан удаатай. Эдийн засагч мэргэжилтэй түүний хувьд төрийн удирдах албан тушаалд 10 гаруй жил ажилласан ч ЗГХЭГ-ын даргын албан тушаалын шаардлагад тэнцэх нь юу л бол.

Ж.МӨНХБАТ

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Хэлсэн үг, үйлдэл хоёр нь үргэлж зөрдөг гэлцдэг Архангайн Ж.Мөнхбат. Түүний улс төрийн намтар 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагчаар эхэлж одоогийн шадар сайдын албан тушаалд 2016-2017 онд томилогдож байв. Улс төрийн удирдах албан тушаал 10 гаруй жил хашсан ч үг үйлдэл нь зөрдөг түүнд итгэх үнэмшил нэг л төрөхгүй. 2018 онд түүний туслахын биед халдлаа гэх сүржин мэдэгдэл хийсэнийх нь дараа тэр нь худлаа болж таарсан зэрэг түүнийг “улстөрийн шоучин” гэдгийг нь батлах олон баримт бий.  Өнгөрсөн оны зургаадугаар сард эхнэртээ гар хүрсэн хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж түүнийг нь хадам ээж болох Д.Цэцэгээ нь үнэн болохыг нь цахим орчинд түгээж орхисон. Ёс суртахууны доголдолтой түүнийг эл албан тушаалд тэнцэх хүн гэвэл бас л эргэлзээтэй.

Дараагийн халаагаа өгөх сайд Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зөөлөн сэнтийд заларсан эрхэм нүүрс тээвэрлэлтийг удаашруулсан, урд хөрштэйгээ учраа ололцож чадаагүй гэх шалтгаанаар буух нь. Түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болоод Хурдын гэх тодотголтой Б.Чойжилсүрэн нар яригдаж байна.

Г.ТЭМҮҮЛЭН 

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүнээр сонгогдсоноор хоёр дахь парламентын нүүрийг үзэж байгаа. Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгссөн тэрээр Архангай аймгийн уугуул нэгэн. 2005 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр ажиллаж, түүнээс хойш 2009-2014 он хүртэл "Эрдэнэс монгол"-ын дэд захирлаар ажиллаж явсан нэгэн. Улс төрийн академи гэгддэг НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Уул, уурхайн яамны дэд сайдаар ажиллаж явсан нэгэн юм.

Шар хэвлэлийн хуудаснаа төдийлөн залраад байдаггүй түүний хувьд амбиц өндөртэй байна. Гэвч түүний ээж болох Д.Дэнсмаа нь ЖДҮ-ийн сангаас зээл авсан нь илэрч багагүй шуугиан дэгдээж байв. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Монголын толгой баячуудын нэг Хурдын гэх тодотголтой УИХ-ын Б.Чойжилсүрэн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй түүний хувьд 2008 онд анх УИХ-д сонгогдсоноос хойш өнөөг хүртэл гишүүний албыг хашиж байна. Энэ хугацаандаа Сангийн сайд, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан нэгэн.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нь аудитын шалгалтанд бүдэрч сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх нь. Түүний орыг залгахаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Туваан нар өрсөлдөх нь.

Ж.ГАНБААТАР

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

“Оргил”-ын эзэн УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй тэрээр 1998 онд НАМЗХ-ны даргаар ажиллаж эхэлсэнээр түүний улс төрийн амьдрал эхэлсэн байдаг. 2008 онд Баянгол дүүргийн НИТХ-д төлөөлөгч, 2016 онд УИХ-д Баянгол дүүргээс сонгогдсон нэгэн. Одоогоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа энэ эрхэм ХХААХҮ-ийн сайдад хүчтэй амбицтай байгаа гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. “Хорин тэрбумаар газраа авсан байхад хажуу талын байр нурах нь ямар хамаатай юм” гэж данхалзсан сенсаци нь дарагдаагүй байхад сайдын суудалд суучихвал эсэргүүцэх хүн их л олон байх. Ямартай ч олон жил бизнес хийсэн хүн манай улсын хүнсний салбарыг авч явж чадах нь юу л бол.

 

Х.БОЛОРЧУЛУУН

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

“Дорнод гурил” ХХК-ийн эзэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Агрономич мэргэжилтэй тэрээр тус яамыг толгойлох сунгаанд хүч үзэж байна. УИХ-д гуравдахь удаагаа сонгогдож байгаа түүний хувьд ашиг сонирхлын зөрчил гаргах вий гэсэн бас л нэг хардлага төрж байна. Ер нь хувийн бизнестэй этгээдүүдийг улстөрөөс холхон байлгах учиртайг юм мэдэх олон хүн хэлдэг. “Дорнод гурил” ХХК-ийг үүсгэн байгуулагч түүнийг ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх гэсэн баталгаа байхгүй. Одоо тэрээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж байна.

Ц.ТУВААН

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Олны таамагт багтаагүй нэгэн бол УИХ-ын гишүүн Ц.Туваан. МАН-ын удирдлагууд АН-тай гар барилцана гэж хэн ч санаагүй байх. Гэвч АН-ын бүлэг тохироо хийж энэ Засгийн газраас гурван сайдын суудал авахын нэг нь ХХААХҮ-ийн яам болоод байна. Дотоод хагарлаа гүйцэт шийдэж чадахгүй байгаа сөрөг хүчин ямартай ч нэг гишүүнээ сайд болгох нь. Хүний их эмч мэргэжилтэй тэрээр 2012-2014 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажиллаж явсан нэгэн. Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга /2015-2016/, 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Шинээр байгуулагдсан яам болох Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдох тохироо хийгдсэн гэх баттай эх сурвалж хэлж байна.

Ч.ХҮРЭЛБААТАР

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Балаг нь барагдадгүй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Эдийн засагч мэргэжилтэй тэрээр 2000 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр улс төрийн амьдралаа эхлүүлж байв. МАН-ын удирдлага нэгээс дээш удаа сайдаар ажилласан хүнийг Засагт оруулахгүй гэж байсан боловч гурвантаа сайдын албан тушаал хашиж явсан Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдох нь. Тэрээр 2007-2008 оны хугацаанд Түлш эрчим хүчний сайд, 2009-2012 онд ЗГХЭГ-ын дарга буюу МУ-ын сайд, хамгийн сүүлд 2017 онд Сангийн сайдаар ажиллаж явсан хүн. УИХ-д гурван удаа сонгогдсон тэрээр хувийн бизнесээ цэцэглүүлсээр ирсэн, хуурамч тоот үйлдэн ХААНбанкны хувьцаанд санаархсан, хамаарал бүхий хүмүүсийн томилгоо, хамаарал бүхий компаниудын тендер гээд хэрхэвч сайдын сэнтийд тохирох хүн биш гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.  

Ц.АНАНДБАЗАР

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Эрчим хүчний яам Н.Тавинбэх дараагийн хүндээ суудлаа шилжүүлэх нь тодорхой болсон. Түүний халааг алдарт хүчингийн хэрэгт холбогдогч Ц.Анандбазар гишүүн.  “Сод монгол” группын эзэн Ц.Анандбазар. 1993 онд Соёлын сайдын туслах хийж явсан тэрээр Монголын толгой баячуудын нэг болтлоо дэвшсэн байдаг. 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон тэрээр УИХ-ын даргатай их дотно гэж ойр тойрных нь ярьдаг. Энэ ч ортой бололтой. Эрх зүйч мэргэжилтэй эрхэм гишүүн МУ-ын Эрчим хүчний салбарыг удирдах нь. Хүчингийн хэрэгт холбогдож МАН-ын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлсэн байхад сайд болгох гээд байдаг нь анхаарал татахаар байна.

АН-ын тохирооны гурав дахь сайдын сэнтий Барилга хот байгуулалтын яам болж таарлаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн танхимд багтсан Б.Мөнхбаатар сайд намын даалгавараар халаагаа өгөх нь. Түүний оронд АН-ын Н.Ганибал гишүүн.

Н.ГАНИБАЛ

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Хэрэглээний математикч мэргэжилтэй Н.Ганибал нь 2009-2012 оны хооронд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөхийн ажлаар улс төрийн амьдралаа эхлүүлсэн нэгэн. 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу сайд нарын давхар дээлийн талаар цэцэд хандаж явсан. Сийрүүлбэл Н.Ганибал гишүүн нь АН-ын хүн боловч угтаа давхар дээлтэй сайд нарын тоог нэмэхийг дэмжиж аль эртнээс бэлдсэн МАН-ын явуулын гол дүр байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Засгийн газрын танхимд гурван эмэгтэй сайд байгаагийн нэг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Мөн л тэрээр дараагийн сонгуульдаа бэлдэхээр Засгийг орхиж байна. Түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил очих нь.

Ц.МӨНХ-ОРГИЛ 

Сайдын сэнтий горилогчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

 

Хуульч мэргэжилтэй тэрээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар 2000-2004 онд ажиллаж улс төрд хөл тавьсан нэгэн. 2004-2006 болон 2016-2017 онуудад Гадаад харилцааны сайдаар ажиллаж явсан нэгэн. Мөн 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан юм. Тэгэхээр гурван удаа сайдын алба хашсан тэрээр мөн л шаардлага хангахгүй болж таарч байна.

Эдгээр сайдуудаас гадна Эрүүл мэнд болоод ХНХЯ, Соёлын сайдууд үлдэж байна. Эдгээр яамдууд эмэгтэй сайд томилогдоно гэж яригдаж байгаа. Эдгээр эмэгтэй гишүүдийг бид эргэн мэдээллэх болно.

 

 

 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-08-29 08:42:35

Ёооё ой гутам МАН

Зочин 2022-08-29 07:50:45

Ерөнхий сайдыг өөрөө асуудалтай юм бишүү. Сайд нар бол зүгээр гүйцэтгэгчид ш дээ.

Зочин 2022-08-28 21:15:27

hervee unen bol gejgiin humuusiin ners bnaa. Biznesee hii l dee. Turiin saidad suugaad ulsiin ajil yavdagguishd . Zalhmaar yum be.

Зочин 2022-08-28 21:08:40

9

Зочин 2022-08-28 19:49:47

Хамгийн гол нь ажлаа муу хийгээд огцорч байгаа сайдууд нь ямар хариуцлага хүлээх юм бэ. Эсвэл сайн ч хийсэн муу ч хийсэн хамаагүй юм уу. Ийм хариуцлагагүй дампуу төр оршин тогтнож байжээ таарах уу.

Зочин
Сэтгэгдэл бичих