НИЙГЭМОнцлох

ЦЕГ: Иргэн Э.Цэрэндолгорыг "оргон зайлах"-ыг завдсан үндэслэлээр саатуулсан

Хуваалцах:
ЦЕГ: Иргэн Э.Цэрэндолгорыг "оргон зайлах"-ыг завдсан үндэслэлээр саатуулсан

"Цэнхэр үст" Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгорыг гадаад улс руу нисэх гэж байхад нь түүнийг саатуулсан талаар тэрбээр мэдээлсэн билээ. 

Тэрбээр, "Намайг хордуулсан эсэхийг Монголд тогтоож чадахгүй байгаа учир гадаад улсад учир байдлаа хэлж биеийн байдлаа шалгуулахаар явж байхад түр саатуулж, онгоцноос минь хоцроосон" гэсэн юм. 

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг асуудлаар тодруулахад "Иргэн Э.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн .... дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна. Дээрх хэрэгт 2022.03.10-ны өдөр ЭХХШТХ-ийн 14.2 дугаар зүйлд зааснаар "Хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэлээ..

Хувийн баталгаа гаргах ТСАХ авагдсан яллагдагч ЭХХШТХ-ийн 14.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утсны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөх гэж байгаа талаар шүүх прокурор мөрдөгчид дару мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрөн гадагш явах гэж байсан тул түүнийг түр саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.

ТСАХ зөрчсөн тохиолдолд ТСАХ-г өөрчлөх үндэслэл болдог байна.


Хуваалцах:
1Хаха
2Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
4Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-09-11 21:26:37

Хар пиарчин авгай. Гадны тагнуул ч байж магадгүй. Монголчуудын сэтгэлзүйгээр их тоглож байгаа хүн шүү.

Зочин
Сэтгэгдэл бичих