МЭДЭЭОнцлох

С.Энхболд: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Хуваалцах:
С.Энхболд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн яам 2022 онд иргэдрүү чиглэсэн олон ажлуудыг төлөвлөж хийж хэрэгжүүлсээр байна. Тэгвэл тус яам Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулаад эхэлжээ.

Энэ талаар Эрүү мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээг ЭМЯ авч хэрэгжүүлж байна.

Үүний нэг хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа юм. Өнөөдөр 100 гаруй хүүхдийг ЭХЭМҮТ-ийн мэдрэл, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа. Шаардлагатай хүүхдүүдэд түнхний болон зүрхний хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээг хийлээ. Энэхүү үзлэг оношилгоо үргэлжлэн хийгдэх бөгөөд жил бүр тогтмол хийгддэг байхаар төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдөр амралтын өдөр хэдий ч хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүрх гарган ажилласан ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

С.Энхболд:  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих