МЭДЭЭОнцлох

"Эртэч залуус" аянд 1500 оюутан цуглажээ

Хуваалцах:
"Эртэч залуус" аянд 1500 оюутан цуглажээ

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Эртэч Монгол" ТББ-тай хамтран "Эртэч залуус" арга хэмжээг зохион байгуулж байна. 

Жил бүрийн наймдугаар дугаар сарын 25-нд “Монголын Залуучуудын өдөр” тохиодог. Иймд энэ сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон тэмдэглэн өнгөрүүлж, салбар бүр залуучуудын асуудалд анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, залууст ээлтэй шийдвэр гарган ажиллахыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангаас уриалсан байна.

"Эртэч залуус" аянд 1500 оюутан цуглажээ

“Залуучуудын хөгжлийн сар”-ын аяны хүрээнд  "Эртэч залуус" арга хэмжээнд МУБИС-ийн 1500 оюутан, залуус төв талбай дээр цуглажээ. Тус оюутан залуус 10 өдрийн хугацаанд өглөө 06:30-7:30 цагт хувь хөгжлийн сургалтад хамрагдах юм байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих