“Өргөө Амаржих Газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь нярайд үзүүлэх тусламж үйлчилгээгээ өргөжүүлж, маргааш эмнэлгийн нярай, хүүхдийн зүрх судас, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, нярайн сувилагч, сэтгэл зүйч нараас бүрдсэн баг Чингэлтэй дүүргийн 13-19 дүгээр хороодын эх нярайд Хайлаастын хүүхдийн амбулаторид 09:00-17:00 цагт үзлэг хийх юм.
2022 оны 5-р сараас нярайн амбулаторийн үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш 3000 орчим нярайд үзлэг, зулай болон зүрхний хэт авиан оношилгоог хийсэн байна.
Тус эмнэлгийн эмч нарын баг 2022 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн зарим алслагдсан хороодын нярайд тархины саа саажил үүсгэх эрсдэлтэй эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор үзлэг, оношилгоо хийсэн ба тархины хүнд хэлбэрийн эмгэгшилтэй 3, тархины цус харвалттай 1, өндөр шарлалттай 3 нярайг эрт илрүүлж, хэвтүүлэн эмчилжээ.
Үзлэгт:
Мөн үйлчлүүлэгч зөвшөөрвөл цаашдын үйл ажиллагаанд тусгаж, үйлчилгээг сайжруулах зорилгоор Өргөө Амаржих газарт амаржих, үйлчлүүлэх үеийн сэтгэл ханамжийн судалгаа авах аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу