МЭДЭЭОнцлох

"Хишиг Арвин Индустрал" ХХК-ийн Б.Хишигдоржийн гэрт нэгжлэг хийж байна

Хуваалцах:
"Хишиг Арвин Индустрал" ХХК-ийн Б.Хишигдоржийн гэрт нэгжлэг хийж байна

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг мөрдөх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран явуулах тухай 4/04 тогтоол гаргасан.

Үүн дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн хамтарсан тушаалаар нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан юм. 

Түүнчлэн өнгөрсөн шөнө мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулсан байна. 

Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ.

Тэдний гэр болон оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой тусгай хэрэгсэл олдсон байна. Саатуулагдсан хүмүүсийн дунд жагсаал зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэр болон оффист нэгжлэг хийж байна. 


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих