
Цас орж, халтиргаа гулгаа үүссэний улмаас авто ослын гаралт нэмэгдэж, зам тээврийн ослын дуудлага ихээр бүртгэгдэх болсон тухай ЗЦГ-аас мэдээллэж байна. Иймээс жолооч та бүхэндээ цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулаарай.
Орон нутгийн замууд хальтиргаа гулгаатай ихтэй байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Түүнчлэн зарим замын сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Мөн энэ сарын 13-аас эхлэн "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр" болгон зарлалаа.
www.tug.mn