МЭДЭЭОнцлох

Хан-Уул: Замын цагдаагийн албан хаагчдад техник хэрэгсэл олголоо

Хуваалцах:
Хан-Уул: Замын цагдаагийн албан хаагчдад техник хэрэгсэл олголоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын "Архигүй орчин" дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн зөрчлийг бууруулах зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өглөө.

Тус хэлтсийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэгцээ шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Хан-Уул: Замын цагдаагийн албан хаагчдад техник хэрэгсэл олголоо

Албан хаагчдад гар станц, энгэрийн камер, мөрний гэрэл, шалгах багаж, хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгсөнөөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, зөрчлийг шуурхай илрүүлэх, аюулгүй байдлаа ханган ажиллахад чухал үүрэгтэй юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих