МЭДЭЭОнцлох

Зурхай: Үс засуулбал идээ ундаа элбэг болно

Хуваалцах:
Зурхай: Үс засуулбал идээ ундаа элбэг болно

БИЛГИЙН ТООЛЛЫН 22
2023.04.12 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 06.10-19.37
 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих