УЛС ТӨРОнцлох

Анджей Дуда: Бид монгол улсаас газрын ховор элемент олборлох хүсэлтэй байна

Хуваалцах:
Анджей Дуда: Бид монгол улсаас газрын ховор элемент олборлох хүсэлтэй байна

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамтаар монгол улсад айлчилж байна. Уг айлчлалынхаа хүрээнд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээрийн үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сорилт, үр дагавар, шийдлийн талаар ярилцаж уг бэрхшээлийг хоёр улс хамтран даван туулахаа илэрхийлжээ.

Хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурсны дараа Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда "Бид Монголын геополитикийн байр, суурийг хүндэтгэж байна. Манай хоёр улс боловсролын салбарт хамтын ажиллагаатай байж ирсэн. Монгол оюутнуудыг манай 305 дээд сургуулийн алинд ч суралцах боломжтой. Өнөөдөр бид Польшийн Элчин сайдын яамыг нээх гэж буйд бахархалтай байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тиймээс манай зүгээс ховор элементийг хайх, судалгаа хийх олборлолт хийхээр сонирхож байна. Мөн ойжуулах, цөлжилтийн эсрэг монгол хүмүүсийг өөрийн эх орондоо сургана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг би эх орондоо урьж байна" хэмээлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих