НИЙГЭМОнцлох

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ

Хуваалцах:
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн хамт олон хөвсгөл аймагт анхны тохиолдол болох 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасаг нь 1951 онд байгуулагдсан бөгөөд одоо 38 ортой , 7 эмч, 14 сувилагч, 3 туслах сувилагчийн бүрэлдэхүүнтэй Хөвсгөл аймгийн хэмжээнд мэс засал, гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Жилд дунджаар 2200-2400 орчим хүн хэвтэн тус тасагт эмчлүүлж байгаагийн 55-60% орчим нь мэс заслын эмчилгээ зонхилж байгаа аж. 

Тэдний амжилттай эмчилсэн 3.2 кг хэвлийн хөндийн хавдар нь Хөвсгөл аймагтаа анхны тохиолдол бөгөөд орон нутагт ийм нарийн мэргэжлийн хагалгааг хийсэн нь бахархууштай үйл явдал болжээ.

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих