НИЙГЭМОнцлох

Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл 1 цаг 25 минут л нисэх боломжтой боллоо

Хуваалцах:
Улаанбаатараас Баян-Өлгий хүртэл 1 цаг 25 минут л нисэх боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь МИАТ ТӨХК орон нутгийн есөн чиглэлд нислэгээ сэргээж байгаа явдал юм.

Тэгвэл өнөөдөр буюу 6-р сарын 30-ны өдөр Улаанбаатар-Ховд чиглэлд анхны нислэгээ үйлдлээ. Хөвсгөл, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад, Чойбалсан, Алтай, Өлгий зэрэг чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээснээр аялал жуулчлалын гол бүс нутаг руу түргэн шуурхай, тав тухтай аялах боломжтой боллоо. Улаанбаатар хотоос 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол орон нутгийн нислэгээр 1 цаг 25 минут зорчиж, зорчих хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой юм.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих