
ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, дайн дэгдээснээсээ хойш бие бүрэлдэхүүний ихээхэн хохирол амссан. Бие бүрэлдэхүүний хохирлоо нөхөхийн тулд хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, хоригдлуудыг суллаж байсан Оросын эрх баригчид энэ удаад эмэгтэйчүүдийг элсүүлж эхэлжээ.т Оросын Омск хотод Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулахыг уриалсан сурталчилгаа гарч эхэлсэн гэнэ. Зураг дээр цэргийн дүрэмт хувцастай эмэгтэй эрчүүдтэй мөр зэрэгцэн зогсохыг уриалсан байна. Цэргийн албанд эмч, бага эмч, сувилагч, тогоочдыг элсүүлэхээр уриалж байгаа гэнэ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинтай хийж буй дайнд 1100 эмэгтэй оролцож байгаа, тэдний гурван хүн тутмын нэг нь төрийн шагнал хүртсэн хэмээн мэдэгдэж байв. Оросын Зэвсэгт хүчний эгнээнд нийтдээ 39 000 эмэгтэй алба хаадгийн 5000 нь офицерийн бүрэлдэхүүнд багтдаг хэмээн Шойгу онцолж байлаа.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу