НИЙГЭМОнцлох

Хачигт хазуулсан 33 настай залуу нас баржээ

Хуваалцах:
Хачигт хазуулсан 33 настай залуу нас баржээ

Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь хачигийн хүндрэл буюу тархины үрэвсэл байна. Үүний таван тохилдол нь баяр наадмын үеэр эмнэлэгт хэвтжээ. Харьяаллаар нь авч үзвэл Булган аймгийн Бугат сумын 3, Орхон аймгийн Жаргалант сумын 1, Баян-Өндөр сумын Их залуу багийн 1 иргэн байна. 

Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас барсан харамсалтай тохилдол гарсан байна. Өнөөдрийн байдлаар нэг иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.  

Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.  Мөн хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа эмнэлгийн  байгууллагын тусламж үйлчилгээ авч байгаа нь нас барах, гар хөлний мэдрэлийн саажилт өгөх гэх мэт хүндрэл үүсэх эрсдэлтэй учир анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. 

Аймгийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалал харгалзахгүй вакцин хийж байгаа учир вакцинд хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриаллаа. Мөн хөрш зэргэлдээ сумдын ЭМТ-үүдэд иргэдийг эрт үед нь зөв оношлох, яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байгааг албан бичгээр хүргүүлжээ. 

Эх сурвалж: Erdenetinfo.mn


Хуваалцах:
22Хаха
5Таалагдсан
14Гунигтай
15Нүдний булай
18Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2023-07-21 00:37:31

Бүхийл хүн энэ сэрэмжлүүлэгийг уншаасай билээ түр зуурын үл ойшооолтоос болж эрүүл мэндээр хохирох нь үүрдийн харамсал шүү олон түмэн минь хүүхдээ хамгаалаарай

Зочин 2023-07-20 10:28:05

Hutsdag ulun gulug ve chi

Зочин 2023-07-19 22:24:43

Dalimduulj hor shahah ni dee

Зочин 2023-07-18 18:22:29

Tolgoido hazuulsan bol shuuserheg oboigod 3honogin dotor l medegdene..dahiad 3honohod l tolgoi tasraltgui obdood huzuuni bulchirhai tsochood baij suuj chadahguide..yun 1..2sar yabah be

Зочин 2023-07-18 13:43:32

bi c gsn buh biy zahtnaad zurgan dr bga shig ym garaad zagtnaad bn

Зочин 2023-07-17 23:06:17

Хачигт хазуулсан хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг мөн ямар анхны тусламж үзүүлэх хэрэгтэй талаар мэдээлэл өгвөл хугацаа алдахгүй эмнэлэгт очих юм биш үү

Зочин 2023-07-17 17:48:17

Хачигны талаар сэрэмжлүүлэг иргэддээ сайн өгөөчээ, хүмүүс тоохгүй явсаар үхэлд хүргэж байна, ялангуяа Сибирийн хачиг маш их тархсан гэж дуулдсан

Зочин
Сэтгэгдэл бичих