МЭДЭЭОнцлох

Өнөөдөр Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орно

Хуваалцах:
Өнөөдөр Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орно

Өнөөдөр Алтай, Хангай,Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх