Судалгаа: Агаар бохирдоход ханиалгах давтамж нэмэгддэг

Хуваалцах:
Судалгаа: Агаар бохирдоход ханиалгах давтамж нэмэгддэг

Их Британийн Кембрижийн их сургууль, Хятадын Цинхуа их сургууль болон нойрны талаар судалдаг "Sleep Cycle" компанийн судлаачид агаарын бохирдол (нарийн ширхэгт тоосонцор)-ын түвшин нэг шоо метр тутамд 10 микрограммаар (μg/m³) нэмэгдэхэд дараагийн таван өдрийн турш ханиалгах давтамж 2.4 хувиар өсөж байгааг тогтоожээ.

Тэд 12 улсын 32 хотод амьдардаг "Sleep Cycle" аппликейшний 100 орчим мянган хэрэглэгчийн ханиалгах чимээг 500 хоногийн турш судалж, дүн шинжилгээ хийсэн байна. Кембрижийн их сургуульд уг судалгааг ахалсан Сесилия Масколо “Амьсгалын замын цочролоос гадна шөнийн цагаар ханиалгах нь нойрыг алдагдуулдаг бөгөөд энэ нь агаарын бохирдлын цочмог нөлөөллийг зүрх судасны бодисын солилцооны үйл ажиллагааны алдагдал, танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал, чанар муутай амралттай холбоотой мэдрэлийн эсийн доройтлын эрсдэл зэрэг системийн өргөн хүрээтэй үр дагавартай холбоотой” гэжээ.

Судлаачид мөн 2025 онд Лос Анжелес хотын тохиолдлыг судалж үзсэн бөгөөд тус хотод сүүлийн жилүүдэд томоохон түймэр хэд хэдэн удаа тохиосон. Тэд куб метр тутамд 10 микрограмм тоосонцор нэмэгдсэн нь шөнийн ханиалгыг 10 хувиар нэмэгдүүлж, агаарын бохирдол нь амьсгалын замын цочмог шинж тэмдгүүдийн шууд, харьцангуй их хэмжээгээр өдөөдөг болохыг тогтоожээ. Судлаачид мөн ханиалгын түвшинг нэмэгдүүлэхэд нөлөөлж болох гадаад хүчин зүйлсийг, тухайлбал цаг агаарын нөхцөл байдал эсвэл томуугийн түвшинг харгалзан үзсэн байна.

https://www.euronews.com/health/2026/09/16/increase-in-air-pollution-takes-a-toll-on-your-sleep


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих