УЛС ТӨРОнцлох

“Авлига хороолол”-д “санамсаргүй” туслагч Ж.Батбаясгалан

Хуваалцах:
“Авлига хороолол”-д “санамсаргүй” туслагч Ж.Батбаясгалан

“Авлига хороолол”-ыг буулгаж, иргэдийн амь насыг эрсдлээс хамгаалах ажил хэзээ биелэх нь тодорхойгүй байна. Барилга, хот байгуулалтын яам барилгын ажлыг түдгэлзүүлсэн ч захирамжийг нь зөрчин нүдэн дээр нь барилгаа барьсаар байхад шийдвэртэй арга хэмжээ авахгүй, ашиглалтад орохыг нь хүлээх мэт эс үйлдэл гаргаж байгаа гэсэн шүүмжлэл өрнөж буй.

“Эм энд Жи” констракшн БЗД-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2006 оны 12-р сараас төслийн ажлаа эхлүүлдэг ч үнэндээ бол 2020 оноос л эхэлсэн юм.

Тэр жил Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан орон нутгийн сонгуулийн өмнөхөн “Эм энд Жи констракшн” ХХК-ийн “Үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар” эзэмшиж байсан 7.9 га, 0.26 га, 2.9 га газрын зөвшөөрлийг цуцалсан бөгөөд 1200 гаруй айл өрхийг эрсдэлд оруулаад байгаа “Авлига хороолол” баригдах эхлэл чухам ингэж тавигдсан юм.

Ж.Батбаясгалан өдгөө "Авлига хороолол" сүндэрлэн буй газрын зөвшөөрлийг цуцлахдаа хууль зөрчих, хууль буруу ашиглах, худал үндэслэл зохиох гэх мэтээр “Эм энд Жи констракшн” ХХК Шүүх дээр очоод ялах бүх нөхцлийг нь бүрдүүлж байгаа мэт аашилжээ.

“Авлига хороолол”-д “санамсаргүй” туслагч Ж.Батбаясгалан

 

Өмнөх зөвшөөрөл 2018 оны 11-р сарын 27-нд гарсан байтал цуцлах үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж гаргасан нь “Эм энд Жи констракшн” ХХК-д шууд ашигтай байдал үүсгэжээ.

Мөн газраа хэсэгчлэн зарахаар Үнэгүй.мн цахим хуудаст зар өгсөн гэж гүтгэсэн ч энэ нь шүүх дээр нотлогдоогүй бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас лавлагаа авалгүйгээр шийдвэр гаргасан нь шүүх дээр ялагдах нэг шалтгаан болсон байна.

Шүүх бол маргааныг шийдвэрлэхдээ авагдсан баримтад үндэслэж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан захирамжийнхаа үндэслэлд Газрын тухай хуулийн 40.1.6-г оруулаагүй, “Үнэгүй.мн сайтад зар өгсөн” гэж гүтгээгүй, гагцхүү “Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гаргаагүй” гэдэг ч юм уу, гарцаагүй ялах үндэслэлээ л оруулсан бол ялах байсан гэсэн үг. Гэхдээ тэрнээс ч илүүтэйгээр, тухайн үед уг газар дээр орон сууц баригдах асуудал огт яригдаагүй, усан паркийн л зориулалттай, тэгээд барилгын ажил нь эхэлчихсэн байсан учраас Ж.Батбаясгалан энэ хэрэгт оролцох ямар ч шаардлага байгаагүй юм.  

Эндээс харахад, Ж.Батбаясгалан газрын эрхийг хууль зөрчиж цуцлах, уг хууль бус шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэр гарах хүртэл “Авлига хороолол” гэх ойлголт байгаагүй. Харин Ж.Батбаясгалангийн шийдвэрийн дараа л нөхцөл байдал орон сууц барих тийшээ явж эхэлжээ.

“Авлига хороолол”-ын асуудлыг хөндсөн хэвлэлүүд өнөөдрийг хүртэл Ж.Батбаясгаланг нэг их оролдож байсангүй. “Авлига хороолол”-ын газрыг яалт ч үгүй цуцалсан нь үнэн болохоор тэр байх. Гэхдээ тэр шийдвэр нь “Эм энд Жи констракшн” шүүх дээр ялах, газрын зөвшөөрөл нь дахин сунгагдах, улмаар усан парк орон сууц болох эхлэлийг тавьсан нь яалт ч үгүй үнэн юм. Эцсийн эцэст, түүний үйлдэл “Эм энд Жи констракшн”-д ашигтай байдал үүсгэсэн нь бас л үнэн.

Өнгөрсөн зуны үерийн дараа “Авлига хороолол”-ыг нураах асуудал яригдахад “Эм энд Жи констракшн” ХХК-ийн захирал А.Амарбаясгалан Нийслэлийн үе, үеийн Засаг дарга нар өөрсдөөс нь авлига нэхэж байсан талаар мэдээлэл хийсэн байдаг. 

Тэрхүү мэдээллийнхээ үеэр Ж.Батбаясгалангийн талаар “2020 онд усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж авч байтал НЗД-ын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрын зөвшөөрлийг цуцалсан байсан. Тэр үед "Сонгууль болж байна, та нар ойлгоорой, одоо яах гэж байна" гэсэн. Усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцласан учраас бид Нийслэлийн захиргааны шүүхэд хандаад ялсан. 

Манайхыг Усны тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гээд байгаа ч шүүхээр зөрчөөгүй гэдгийг нотолсон” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан А.Амарбаясгалангаас авлига нэхжээ. "Цуцлна" гэихээд "Яах гэж байна" гэдэг бол санал сонсох гэсэн санаа мөн.  

Асуултад юу гэж хариулсан талаар А.Амарбаясгалан яриагүй. Харин нөхцөл байдал ямартай ч өөрсдөд ашигтай гарсан буюу Шүүхийн шийдвэр өөрсдийнх нь талд гарсан талаар ярьсан байна. 2020 оны аравдугаар сарын 23-нд Д.Сумъяабазар ажлаа хүлээж авснаар Ж.Батбаясгалангийн хууль бус шийдвэрээс болж маргасан Шүүх хуралд хариуцагчаар оролцох болжээ. А.Амарбаясгалан Ж.Батбаясгалантай танил, Д.Сумъяабазарыг таньдаггүй байсан гэх. Тэгвэл Ж.Батбаясгалан суудлаа шилжүүлэхээсээ өмнө Шүүхэд ялах хэмжээний хуудуутай шийдвэрийг гаргаж, танилдаа тус болсон байж болох уу. Бодож үзэх ёстой логик санагдана.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих