ДЭЛХИЙДОнцлох

Тэйлор Свифт өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй боллоо

Хуваалцах:
Тэйлор Свифт өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй боллоо

Алдарт дуучин Тэйлор Свифтийн орлого 1.1 тэрбум ам.доллар болсныг “Bloomberg”-ээс зарлажээ. Ингэснээр Тэйлор Свифт өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эмэгтэй боллоо.

Түүнчлэн тэрбээр миллениал үеийн төлөөлөл дундаас криптовалют, "meme" хувьцаанаас хөрөнгөө босгоогүй цөөн хэдэн магнатуудын нэг гэдгээрээ онцгойрч байна.

Харин аялан тоглолт нь аль хэдийн бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой цуврал тоглолт болоод зогсохгүй зөвхөн тасалбарын борлуулалтын орлого нь дөрвөн тэрбум ам.доллар хүрэх гэж байна. Ихэвчлэн бага, дунд орлоготой залуу америкчуудын бүрдүүлж өгсөн Тэйлор Свифтийн их хөрөнгө томоохон үүрэг хариуцлагыг дагуулан ирж буй. “NFL”-ийн үзэгчдийн тоог нэмэхээс эхлээд бүхэл бүтэн АНУ-ын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсан түүний маркетингийн хүчин чадал асар их ч тэрбээр сайн үйлсийн төлөө томоохон алхам хараахан хийгээгүй байна. 40-өөс доош насны тэрбумтнуудын клубт Тэйлор Свифт цор ганц "артист-энтрепренер" биш ч “Z” үеийн болон миллениал шүтэн бишрэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн үйл хэрэгт манлайлан оролцоход хамгийн тохиромжтой цаг түүнд ирээд байгаа аж.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих